Эстринорм (Estrinorm)
Farmaprim SRL
Эмийн хэлбэр
Үтрээний лаа
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5 мг · 15 лаа
Хэрэглэх заалт
- Шээс бэлгийн замын салст бүрхүүлийн атрофийн даавар орлуулах эмчилгээнд
- Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд үтрээгээр хийгдсэн мэс ажилбарын өмнө болон дараа
- Цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд хэвийн бус эсүүдийг илрүүлэх, хучуур эдийн хатангаршил үед умайн хүзүүний наалдцын шинжилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хэт мэдрэг, хөхний булчирхайн хорт хавдар гэж сэжиглэж буй, эстроген хамааралт хортой болон хоргүй шинэ хавдар болон сэжигтэй, бэлгийн замаас шалтгаан тодорхойгүй цус алдах, эндометрийн гиперплази, артерийн венийн тромбоз, тромбэмболитой (гүний венийн тромбоз, уушигны артерийн тромбоэмболи, зүрхний булчингийн инфаркт, цус харвалт) болон өгүүлэмжтэй, тархины судасны алдагдалтай, өмнө нь тромбоз үүсэж байсан болон одоо үүссэн, зүрхний хавхлагын дутагдал бүхий артери венийн тромфоз үүсгэх эрсдэлт хүчин зүйл, фибриляци, гавал тархи, титэм судасны эмгэг, хяналтгүй даралт ихдэлт, ноцтой мэс заслаас үүдэлтэй удаан хугацаанд хөдөлгөөн хоригдсон (35-с дээш насны, тамхи таталт), удмын хүчин зүйл, артери венийн тромбозын урьдал, ялангуяа С уурагийн идэвхжилийг хориглох, антитромбин III дутагдал, С уургийн дутагдал, S уургийн дутагдал, фосфолипидийн эсрэг бие, асуумжаар гүний венийн тромбофлебиттэй, гипертриглицеридеми, цөс зогсонгишлийн шарлалт, отосклероз, элэгний хурц эмгэг эсвэл элэгний эмгэгийн асуумжтай, порфири, жирэмсэн, хөхүүл үед хориглоно.