Юнитрексат (Yunitreksat)
United Biotech (P) LTD
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг-2 мл · №10
Хэрэглэх заалт
- Хавдрын үед: Метотрексатын шахмалыг гидатидын хэлбэрийн ургацаг, хориоаденома болон жирэмсний хориокарциномагийн эмчилгээнд хэрэглэх заалттай. Метотрексатыг хөхний хорт хавдар, толгой хүзүүний эпидермойд хорт хавдар, микозын фунгойдын үед, (Т эсийн лимфома), уушигны хорт хавдар, тэр дундаа жижиг эсийн болон хайрст эсийн хавдарын үеийн эмчилгээнд дангаар болон бусад хавдрын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэнэ. Метотрексатын мөн бусад хими эмчилгээний эмүүдтэй хамт Ходжкины бус лимфомын үед хэрэглэнэ.
- Хайрст үлд: Метотрексатын шахмалыг эдийн шинжилгээ болон арьсны үзлэгээр оношлогдсон, бусад хэлбэрийн эмчилгээнд хангалттай үр дүн үзүүлэхүй байгаа хайрст үлдийн зэрэг, тогтворт байдал зэргийг хянахын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бүрэн оношлогдоогүй хавсарсан өвчин дархлааны хариу урвалд нөлөөлөх тул хайрст үлдийг илтгэх “шинж” нь маш чухал.
- Өсвөр насныханы олон үений ревматойд артрит, Ревматойд артрит: Метотрексатын шахмалыг хүнд, идэвхитэй ревматойд артриттай (ARC шалгуур) насанд хүрэгчдэд, идэвхитэй олон үений өөрчлөлттэй өсвөр насны ревматойд артриттай хүүхдэд болон эхний ээлж эмчилгээ болох стеройдын бус үрэвслын эсрэг эмийн (NSAIDs) хангалттай тунд тэсвэртэй болон эмчилгээний үр дүн хангалтгүй тохиолдолд хэрэглэх заалттай.
Эсрэг заалт
- Метотрексат нь ургийн нас баралт, төрөлхийн гаж хөгжлийн шалтгаан болдог. Метотрексатыг ясны чөмгийн гипоплази, лейкопени, тромбоцитопени, анеми зэрэг цусны өөрчлөлт илэрсэн тохиолдолд, мөн бөөрний өвчин, фиброз цирроз болон идэвхтэй, идэвхигүй гепатиттай зэрэг элэгний өвчний үед, идэвхитэй халдварт өвчин, идэвхитэй ходоодны шархлаа, Шархлаат колит, метотрексатад хэт мэдрэг өвчтөнгүүдэд эсрэг заалттай.