Азарга (Azarga)
Novartis Manufacturing NV
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Эсрэг заалт
- Идэвхтэй бодис, бусад бодисууд эсвэл сулфонамидад хэт мэдрэг тохиолдол
- Бусад бета-хориглогчдод хэт мэдрэг тохиолдол
- Сулфонамидад хэт мэдрэг тохиолдол. Гуурсан хоолойн багтраа эсвэл гуурсан хоолойн багтраа тохиолдож байсан өгүүлэмжтэй эсвэл уушгины хүнд хэлбэрийн архаг бөглөрөлт өвчин зэрэг амьсгалын замын реактив эмгэгтэй тохиолдлууд
- Синусийн брадикарди, синусийн зангилааны сулралын хам шинж, синус-тосгуурын хориг, 2 эсвэл 3-р зэргийн тосгуур-ховдлын хориг, зүрхний дутагдал эсвэл зүрхний шалтгаант шок
- Хүнд хэлбэрийн харшлын ринит
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал
- Гиперхлорын ацидоз зэрэг эмгэгүүдийн үед энэхүү эмийг хэрэглэж болохгүй.
- Туншил ба хэрэглэх арга
- Туншил:
- Азарга бэлдмэлийг 1 дуслаар коньюктивийн уутанцарт өдөрт хоёр удаа дусааж хэрэглэнэ.
- Хүүхдэд:
- Аюулгүй байдал болон үйлчлэлийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа учир 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
- Ахмад настай өвчтөнүүдэд:
- Ахмад настан болон бусад насанд хүрсэн хүн амд аюулгүй байдал болон үйлчлэлийн талаар ялгаа ажиглагдаагүй байна.
- Элэг болон бөөрний дутагдалтай үед:
- Элэг болон бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд хийгдсэн судалгаа байхгүй байна.