Котримоксазол шахмал (Kotrimoksazol shakhmal)
Incepta Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
480 мг · 10×10 шахмал
Хэрэглэх заалт
- Котримоксазолыг дараах өвчний эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын замын халдварууд: Цочмог ба архаг бронхит(эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд) зэрэг амьсгалын замын халдварууд, мөн бронхэктаз, уушигны буглаа, долийн болон бронхопневмони, пневмоцист каринии, пневмонит, синусит болон дунд чихний үрэвсэл зэрэг болно.
- Бэлгийн замын халдварууд: уретрит, цочмог болон архаг цистит, пиелит, пиелонефрит болон простатит, эрэгтэй болон эмэгтэй заг хүйтэн.
- Ходоод гэдэсний халдварууд: Salmonella typhi болон paratyphi-аар үүсгэгдсэн халдварууд болон архаг халдвар тээгчид.
- Бусад халдварууд: Цочмог ба архаг остеомиелит, цочмог бруцеллёз, пиодерми буглаа болон шархны халдвар зэрэг арьсны халдварууд, септицеми, бациллийн дизентери болон холер(шингэн болон электролит нөхөх эмчилгээний хамтаар), нокардиаз болон мицетом.