Метоклопрамид (Metoklopramid)
Guizhou Tiandi Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг- 2 мл · №5
Хэрэглэх заалт
- Хүүхдэд:
- Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг (1-18 настай) хүүхдэд хэрэглэнэ:
- Хими эмчилгээний шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтөөс (CINV) урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дугаар эгнээний сонголтоор хэрэглэнэ
- Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-ийн үед хоёр дугаар эгнээний эмчилгээнд хэрэглэнэ.
- Бусад зорилгоор хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Насанд хүрэгсдэд:
- Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг насанд хүрэгсдэд хэрэглэнэ:
- Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-өөс урьдчилан сэргийлэх
- Цочмог мигрень шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтийг оролцуулан дотор муухайрах ба бөөжилтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Цацраг эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайралт ба бөөлжилт (RINV)-өөс урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
- Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт
- Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол
- Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн
- Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй
- Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх)
- Паркинсоны өвчин
- Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
- НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй
- 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
- Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт метоклопрамид 5мг/мл тарилгыг хэрэглэхийг хориглоно.
- Метоклопрамидыг хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.