Метоклопрамид – Borisovskiy zavod Medicinskikh preparatov (Metoklopramid)
Borisovskiy zavod Medicinskikh preparatov
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг / мл-2 мл · №10
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгсдэд. Мэс ажилбарын дараах дотор муухайралт, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх.
- Хурц мигрений үеийн дотор муухайралт, бөөлжилт зэрэг шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Туяа эмчилгээнээс үүдэлтэй бөөлжилт, дотор муухайралтаас урьдчилан сэргийлэх.
- Тарилга эмчилгээний курс маш богино байх ёстой. Богино хугацааны дотор өвчтөнд бэлдмэлийг амаар уулгах болон шулуун гэдсээр хэрэглэх замаар үргэлжлүүлнэ.
- 1-18 насны хүүхдүүдэд. Хими эмчилгээний улмаас үүсэх цочмог биш дотор муухайралт, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёрдугаар шугамын эмчилгээнд хэрэглэнэ. Курс эмчилгээ хамгийн уртдаа 5 хоног байна.
- Хагалгааны дараах дотор муухайралт, бөөлжилтийн үед хоёрдугаар шугамын эмчилгээнд хэрэглэнэ. Курс эмчилгээ хамгийн уртдаа 48 цаг байна.
Эсрэг заалт
- Метоклопрамид бэлдмэлийн найрлага дахь нэгдэлд хэт мэдрэг байх, ходоод, гэдэсний цус алдалт, ходоодны гарах хуниасны нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод, гэдэсний цоорол, ходоод, гэдэсний хагалгаа хийлгэснээс 3-4 хоногийн дотор, феохромоцитома (оношлогдсон, эсвэл хүнд хэлбэрийн даралт ихдэлттэй холбоотой сэжиглэгдэж буй үед), Паркинсоны өвчин, экстрапирамид алдагдал (ялангуяа нейролептик болон Метоклопрамидаар өдөөгддөг тардитив дискинезийн анамнез байгаа үед), эпилепси, пролактин хамааралт хавдар, анамнезд Метоклопрамид хэрэглэх үеийн болон НАДФ-цитохром-b5 дутлын үед метгемоглобинеми ажиглагдах, леводопа болон дофамины рецепторыг идэвхижүүлэгчийг зэрэг хэрэглэх, жирэмсэн, 1 хүртэл насны хүүхэд, хөхүүл үед хэрэглэхэд эсрэг заалттай.
- Метоклопрамидын уусмалд натрийн сульфит агуулагддаг учраас сульфитад хэт мэдрэг гуурсан хоолойн багтраатай өвчтөнд хэрэглэж болохгүй.