Эритромицин (Eritromitsin)
Mekophar Chemical Pharmaceutical Joint-Stock Co. (Mekophar)
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 10×10 шахмал
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг амьсгалын зам, арьс зөөлөн эд, шээс ба бэлгийн зам, хоол боловсруулах замын халдварын эмичлгээнд хэрэглэнэ.
- Неомицинтэй хавсарч хэвлийн мэс заслын үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Пенициллинд харшилтай хүмүүст бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикийн альтернатив эмчилгээнд хэрэглэнэ.
- Цочмог хэрэх өвчнөөс удаан хугацаагаар сэргийлэх зорилгоор пенициллиний альтернатив эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Эритромицинд хэт мэдрэг хүмүүс
- Эритромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үйл ажиллагааны эмгэг болон дүлий болох шинж илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс