Алмирал 75 мг/3 мл (Almiral)
Medochemie Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг / 3 мл · 100 ширхэг
Хэрэглэх заалт
- Алмирал нь стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэгхалуун буулгах өвдөлт намдаах үйлдэл бүхий эмийн бодис юм.
- Алмиралийг ревматоид артритостеоартрознурууны өвдөлт болон анкилозот спондилитийн эмчилгээнд хэрэглэнэ. 
Эсрэг заалт
- Диклофенак, натрийн метабисульфит эсвэл найрлагын бусад бүрэлдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод, гэдэсний идэвхтэй шархлаа, цус алдалт, цооролт, давтан шархлаа/цус алдалтын өгүүлэмж, өмнөх ҮЭСББ эмчилгээтэй холбоотой цус алдалт, цооролтын үед хориглоно.
- Жирэмсний гурав дахь гурван сард хэрэглэхгүй.
- Элэг, бөөрний эмгэг, NYHA II–IV зүрхний дутагдал, зүрхний ишемийн өвчин, захын артерийн эсвэл тархины судасны өвчний үед хориглоно.
- Ацетилсалицилын хүчил, ибупрофен эсвэл бусад ҮЭСББ хэрэглэсний дараа багтраа, ангиоэдем, чонон хөрвөс, цочмог ринит илэрч байсан бол хэрэглэхгүй.
- Судсанд дуслаар хэрэглэх үед бусад ҮЭСББ эсвэл антикоагулянттай хавсрах, цусархаг диатез, тархины судасны цус алдалт, цус алдах өндөр эрсдэлтэй мэс засал, багтрааны өгүүлэмж, сийвэнгийн креатинин 160 мкмоль/л-ээс их бөөрний дунд/хүнд дутагдал, гиповолеми эсвэл шингэн алдалттай үед хориглоно.