Ранитидин (Ranitidin)
Technolog PJSC
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Ранитидин 150-г дээрх гэдэсний шархлаа, ходоодны шархлааны эхэн үе, мэс заслын дараах шархлаа, улаан хоолойн сөргөөт үрэвсэл, Золлингер-Эллисоны хам шинж өвчний эмчилгээнд болон ходоодны хүчил багасгах шаардлагатай бусад тохиолдлуудад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- o Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодис эсвэл ранитидинд хэт мэдрэгшилт
- o Ходоодны хорт хавдарын шинж тэмдэгтэй, хаалган венийн системийн энцефалопати өгүүлэмжтэй элэгний цирроз
- o Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатининий клиренс < 30мл/мин).
- Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
- o Ранитидин нь бусад эмүүдийн шимэгдэлт, хувирал ба бөөрөөр ялгаралтад нөлөөлж болзошгүй.
- o Ранитидин нь эмчилгээний тунгаар, цитохром Р450 ферментийн системийн идэвхжилийг өөрчилдөггүй бөгөөд энэхүү системээр хувиралд орж буй эмүүдийн үйлдлийг хүчжүүлдэггүй байна (диазепам, лидокайн, фенитоин, пропранолол, теофиллин).
- o Ранитидин нь ходоодны хүчиллэг орчинг өөрчилснөөр зарим эмийн биохүрэхүйд нөлөөлж болзошгүй. Энэ нь эмийн шимэгдэлтийг хурдасгах (триазолам, мидазолам, глипизид) эсвэл шимэгдэлтийг бууруулах (кетоконазол, итраконазол, атазанавир, гефитиниб) нөлөөтэй байна.
- o Антацид болон сукралфат нь ранитидины шимэгдэлтийг бууруулдаг, учир эдгээр эм болон ранитидиныг хамт ууж хэрэглэх үед өөр хооронд наандаж 1-2 цагийн зайтай хэрэглэнэ.
- o Ранитидиныг метопрололтой хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх метопрололын концентраци ихсэж болзошгүй.
- o Ранитидиныг кумарин антикоагулант (варфарин)-тай хамт хэрэглэхэд протромбины хугацааг өөрчилж болзошгүй (протромбины хугацааг хянаж байхыг зөвлөж байна).
- o Ранитидиныг өндөр тунгаар хэрэглэх үед прокайнамид болон N-ацетилпрокайнамидын ялгаралтыг удаашруулж улмаар тэдгээрийн цусны сийвэн дэх түвшинг ихэсгэж болзошгүй.
- o Ранитидин болон амоксициллин эсвэл метронидазолын хоорондын харилцан нөлөөллийн талаар мэдээлэл байхгүй байна.
- o Тамхи татах нь ранитидины үр нөлөөг бууруулдаг.