Проканазол тарилгын уусмал (Prokanazol Injection)
Protech Biosystems PVT., Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.2%-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Криптококкоз, криптококкын менингит, уушиг, арьсны халдвар, янз бүрийн шалтгаанаар дархлал дарангуйлагдсан (ДОХ-аар өвчилсөн болон эрхтэн шилжүүлэн суулгасан)өвчтөнүүд, ДОХ-аар өвчилсөн өвчтөнийг криптококкийн халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээг дэмжих эмчилгээнд
- Ерөнхий системийн кандидоз, мөөгөнцрийн цусан халдвар, тархмал мөөгөнцөр болон бусад хэлбэрийн (хэвлийн гялтангийн, эндокард, нүд, амьсгал, шээсний замын) мөөгөнцрийнхалдварууд. Эмчилгээг хорт хавдартай өвчтөнүүд, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд болон цитостатик, дархлал дарангуйлах курс эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд мөн бусад хүчин зүйлсээс үүдэлтэйкандидозын урьдал үед хийж болно.
- Салст бүрхүүл, амны хөндий, улаан хоолой, цусаар тархаагүй гуурсан хоолой – уушгины мөөгөнцөр, кандидури, арьсны салст бүрхүүлийн мөөгөнцөр, хиймэл шүд зүүснээс үүдэлтэй амны хөндийн атрофи мөөгөнцөр (эмчилгээг хэвийн дархлаатай эсвэл дархлалын үйл ажиллагаа буурсан өвчтөнд хийнэ), ДОХ-ын халдвар бүхий өвчтөний ам залгиурын мөөгөнцрийн дахилтаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд
- Бэлгийн замын мөөгөнцөр: үтрээний мөөгөнцөр (архаг, цочмог, дахилтат), үтрээний мөөгөнцрийн дахилтыг бууруулах зорилгоор, мөн урьдчилан сэргийлэх (жилд 3-аас илүү давтагддаг)
- Хорт хавдрын үеийн цитостатик, хими болон туяа эмчилгээний үед үүсч болох мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх
- Хөл тавхайн мөөгөнцөр, бие, цавь орчмын мөөгөнцөр, үлд, онихомикоз, арьсны мөөгөнцөр
- Дархлал хэвийн үеийн эндемик микоз, кокцидиомикоз, пара кокцидиомикоз, споротрихоз, гистаплазмоз
Эсрэг заалт
- Терфенадин болон астемезолтой хамт хэрэглэхийг хориглоно.
- Бэлдмэлд болон азольт нэгдэлтэй ойролцоо бүтэцтэй эмүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Эсрэг заалт:
- Терфенадин болон астемезолтой хамт хэрэглэхийг хориглоно.
- Бэлдмэлд болон азольт нэгдэлтэй ойролцоо бүтэцтэй эмүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.