Тетрациклин (Tetracycline)
- ATC код
- S01AA09
- Фармакологийн ангилал
- S01AA · Нүдэнд хэрэглэх антибиотик
- Эмчилгээний бүлэг
- S01 · Нүдний эм
Гуурсанцарын цочмог үрэвсэл нь нярай болон 2-оос доош насны хүүхдэд тохиолддог ихэнхдээ жижиг гуурс болон гуурсанцарыг хамардаг амьсгалын доод замын вирусээр үүсгэгддэг өвчин юм. Энэхүү өвчин нь бага насны хүүхдийг цочмог хүнд явцтай амьсгалын хямралд хүргэдэг бөгөөд эмнэлэгт хэвтэх томоохон шалтгаануудын нэг болдог. Гуурсанцарын цочмог үрэвсэл нь Амьсгалын замын синцитиал вирус болон Риновирусээр үүсгэгдэх нь түгээмэл байдаг.
Эмнэлзүйд халуурах , нус гоожих, хоолой өвдөх, толгой болон үе мөчөөр өвдөх зэрэг ханиадны ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Эхэндээ амьсгал авах саадтай байснаа удалгүй гуурс бөглөрснөөс амьсгал гаргалт саадтай болно. Уушгийг чагнахад амьсгал суларсан, шүнгэнэсэн хуурай хэржигнүүр уушгины бүх талбайд сонсогдоно. Амьсгал авалтын төгсгөлд шажигнуур, амьсгал гаргалтад жижиг нойтон хэржигнүүр сонсогдоно. хүүхдүүдийг -вирусийн эсрэг богино хугацааны, моноклон эсрэг бие бүхий идэвхгүй вакцинаар дархлаажуулна.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
RSV
Respiratory syncytial virus – Амьсгалын замын синцитиал вирус
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Respiratory syncytial virus-RSV
ихэвчлэн ≤38.3°C ,101°F
Хугацаанаасаа эрт төрсөн, Бронхи уушгины дутуу хөгжилтэй гэх мэт...