Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Цочмог лейкеми (Acute leukemia)

    Гематологи

    Сүүлийн шинэчлэл: 2025/02/16
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Цочмог лейкеми нь цусны үүдэл эсийн лимфойд болон миелойд эгнээний эсүүдийн аль нэгнээс үүсдэг хорт хавдар юм. Цочмог лимфобластын лейкеми (ЦЛЛ) нь хүүхдүүдэд тохиолдох хамгийн түгээмэл хорт хавдар. Цочмог миелобластын лейкеми (ЦМЛ) нь насанд хүрэгчдэд ихэвчлэн оношлогддог. Эдгээрийг нөхцөлдүүлэгч тодорхой шалтгаан байхгүй ч химийн болон туяа эмчилгээ, эсвэл Дауны хамшинж гэх мэт удамшлын өвчнүүд эрсдэлт хүчин зүйлс нь болдог.

    Цочмог лейкемигээс шалтгаалж улаан эсийн тоо багасаж цус багадалтад хүргэж, ялтас эсийн тоо буурч цус бүлэгнэлтийн эмгэг, цагаан эсийн тоо буурснаар дархлаа дарангуйлагдах ба үүнийг панцитопени гэнэ. Лейкемийн эсүүд ясны чөмгөнөөс гадна бусад эрхтэнд үсэрхийлж элэг дэлүү томрох, бөөрний үйл ажиллагааны алдагдал, лейкемийн менингит болон ховор тохиолдолд арьс болон төмсөгийг гэмтээдэг.

    Оношилгоонд эхлээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон захын цусны түрхэц хийх ба эдгээрээс цагаан эсийн тоо, бласт эс байгаа эсэхийг тогтооно. Оношийг батлахдаа ясны чөмгөний хатгалт хийж биопсигоор батлана. Нэмэлтээр дэд хэлбэр болон өвөрмөц мутацийг тодруулахын тулд иммунофенотип болон генетикийн шинжилгээ хийгдэнэ. Эмчилгээний хувьд бүрэн засралд хүргэх, засралыг батжуулах болон барих гэсэн 3 шаттай хими эмчилгээ хийдэг. Тавилан муутай эсвэл хими эмчилгээ тохироогүй тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах гэх мэт нэмэлт эмчилгээ хийгдэнэ.

    1. Лейкеми (Leukemia): Цус болон цус үүсэх эрхтэн тогтолцооны хавдар. Миелойд эсвэл лимфоид эгнээний эсүүд хяналтгүйгээр үржиж, зөвхөн ясны чөмөгт төдийгүй захын цус, тунгалагийн эрхтэнүүд болон бусад эрхтэн системд тархдаг өвчин.
    2. Цочмог лимфолейкоз: (ЦЛЛ) нь цусны үүслийн лимфойд эгнээний урьдал эсүүд олширч, чөмгөний хэвийн цус үүслийн эсүүдийг орлодог ясны чөмгөний хавдар юм.
    3. Цочмог миелолейкоз: (ЦМЛ) нь цус үүслийн миелойд эгнээний урьдал эсүүдийн ялгаран хөгжил зогсдог ясны чөмгөний хавдар ба бусад цусны өвчнүүдээс ялгаатай нь ясны чөмөгт 20-иос дээш хувь нь бласт эсүүд байдгаараа онцлог.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Ангилал

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380