Рифамицин (Rifamycin)
- ATC код
- S02AA12
- Фармакологийн ангилал
- S02AA · Чихэнд хэрэглэх халдварын эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- S02 · Чихний эм
Цочмог лейкеми нь цусны үүдэл эсийн лимфойд болон миелойд эгнээний эсүүдийн аль нэгнээс үүсдэг хорт хавдар юм. Цочмог лимфобластын лейкеми () нь хүүхдүүдэд тохиолдох хамгийн түгээмэл хорт хавдар. Цочмог миелобластын лейкеми () нь насанд хүрэгчдэд ихэвчлэн оношлогддог. Эдгээрийг нөхцөлдүүлэгч тодорхой шалтгаан байхгүй ч химийн болон туяа эмчилгээ, эсвэл Дауны хамшинж гэх мэт удамшлын өвчнүүд эрсдэлт хүчин зүйлс нь болдог.
Цочмог лейкемигээс шалтгаалж улаан эсийн тоо багасаж цус багадалтад хүргэж, ялтас эсийн тоо буурч цус бүлэгнэлтийн эмгэг, цагаан эсийн тоо буурснаар дархлаа дарангуйлагдах ба үүнийг панцитопени гэнэ. Лейкемийн эсүүд ясны чөмгөнөөс гадна бусад эрхтэнд үсэрхийлж элэг , бөөрний үйл ажиллагааны алдагдал, лейкемийн менингит болон ховор тохиолдолд арьс болон төмсөгийг гэмтээдэг.
Оношилгоонд эхлээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон захын цусны түрхэц хийх ба эдгээрээс цагаан эсийн тоо, бласт эс байгаа эсэхийг тогтооно. Оношийг батлахдаа ясны чөмгөний хатгалт хийж биопсигоор батлана. Нэмэлтээр дэд хэлбэр болон өвөрмөц мутацийг тодруулахын тулд иммунофенотип болон генетикийн шинжилгээ хийгдэнэ. Эмчилгээний хувьд бүрэн засралд хүргэх, засралыг батжуулах болон барих гэсэн 3 шаттай хими эмчилгээ хийдэг. Тавилан муутай эсвэл хими эмчилгээ тохироогүй тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах гэх мэт нэмэлт эмчилгээ хийгдэнэ.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
ЦЛЛ
Цочмог лимфобластын лейкеми (Acute lymphoblastic leukemia - ALL) нь хүүхдүүдэд тохиолдох хамгийн түгээмэл хорт хавдар.
ЦМЛ
Цочмог миелобластын лейкеми (Acute myeloid leukemia - AML) нь насанд хүрэгчдэд ихэвчлэн оношлогддог.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Спленомегали
Дэлүү томрохыг спленомегали гэнэ. Дэлүүний дундаж хэмжээ ойролцоогоор 160 гр, 11×7×4 см бөгөөд томролтыг хэвлийн эхогоор тодорхойлно.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.