Цочмог холангит гэдэг нь ихэвчлэн цөсний замын бөглөрөл, зогсонгишилын улмаас үүсдэг цөсний замын нянгийн халдвар юм.
Шаркогийн гурвал шинж нь цочмог холангитын сонгодог эмнэлзүйн илрэл боловч бүх өвчтөнд гурвал шинж тэмдэг илэрдэггүй. Цочмог холангитыг эмнэлзүйн шинж тэмдгүүд, системийн үрэвслийн шинж , холестазын шинжүүд дээр суурилан оношилдог.
Багажийн шинжилгээг ихэвчлэн цөсний замын бөглөрлийн үндсэн шалтгааныг илрүүлэхэд ашигладаг. Эмпирик антибиотик эмчилгээ ба яаралтай уян дурангаар цөсний ерөнхий сувгийн хуниасыг сэтэлж гуурс тавих нь эмчилгээний үндсэн арга юм. Хөнгөн зэргийн холангиттай тогтвортой өвчтөнд суурь шалтгааныг эмчлэхдээ цөсний сувгийг яаралтай сэтлэхтэй зэрэгцүүлэн хийж болно, эсвэл хүнд хэлбэрийн холангиттай өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг сайжрах хүртэл хойшлуулж болно.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
өгсөх холангит
жишээлбэл, холедохолитиаз, цөсний замын нарийсал
Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт, халууралт, шарлалт
Мөн , , -ийг харна уу.
жишээлбэл, лейкоцитоз, ↑ C урвалжит уураг
жишээлбэл, ↑ шууд билирубин, ↑ ГГТ, ↑ ШФ
жишээ нь, ERCP+папилотоми, уян дурангийн хэт авиан шинжилгээ (EUS)-ний тусламжтайгаар
жишээ нь, ERCP-ийн тусламжтайгаар чулуу авах эсвэл цөсний ерөнхий сувагт стент тавих
Цөс чулуужих өвчин нь цөсний хүүдий болон цөсний замд тохиолддог хамгийн түгээмэл өвчин бөгөөд нийт хүн амын 10-20% нь цөсний чулуутай байдаг.
Цөсний ерөнхий сувагт цөсний чулуу байхыг холедохолитиаз гэдэг. Цөсний ерөнхий сувгийн чулуу нь цөсний чулуутай өвчтөнүүдийн 1-15%-д нь тохиолддог гэж үздэг.
Цочмог холецистит гэдэг нь цөсний хүүдийн цочмог үрэвсэл бөгөөд энэ нь ихэвчлэн цөсний хүүдийн цорго чулуугаар бөглөрсний улмаас үүсдэг.