Цус багадалт (Anemia)
Тойм
Эритроцитын тоо цөөрөх, гемоглобины түвшин багасах, эсвэл эритроцитын тоог илэрхийлэх гематокритийн хэмжээ буурах зэрэг нь цус багадалтын шинж тэмдэг юм. Энэ нь эритроцитын үйлдвэрлэл хангалтгүй, эсвэл эритроцит задрах, цус алдах зэрэг шалтгаанаас үүсдэг нийтлэг тохиолддог эмгэг юм. Түүнчлэн цус багадалтын хамгийн түгээмэл шалтгаанд төмрийн дутагдал орно. Цус багадалтын үед эмнэлзүйд илрэх шинж тэмдгүүд ихэвчлэн тодорхой бус байдаг бөгөөд түгээмэл илэрдэг шинж тэмдэгт ядарч сульдах, амьсгалахад хүндрэлтэй болох, нүдний салст бүрхэвч цайх, зүрхний цохилт олшрох зэрэг байж болно.
Цус багадалтыг тодорхойлсны дараа эритроцитын хэмжээ жижиг (микроцит), хэвийн (нормоцит), эсвэл том (макроцит) байгааг тогтоох нь цаашид хийх шинжилгээ, эмчилгээг тодорхой болгож өгдөг. Мөн ретикулоцитын тоог үзэх замаар ясны чөмөгний хариу урвалыг үнэлж болно. Эмчилгээ нь цус багадалтын хэлбэр болон цус багадалт үүсгэж шалтгаанаас хамаарч харилцан адилгүй байдаг. Хүндэвтэр/эсвэл хүнд хэлбэрийн цус багадалтын үед эритроцитыг нөхөх цус сэлбэх эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлох хэрэгтэй.
Тодорхойлолт
- Тодорхойлолт
- Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
- Цус багадалтын ДЭМБ-ийн шалгуур
- Эрэгтэй: Hb < 13 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
- Жирэмсэн эмэгтэй: Hb < 11 г/дл
- Хүүхэд
- 6–59 сар: < 11 г/дл
- 5–11 нас: < 11.5 г/дл
- 12–14 нас: < 12.0 г/дл
- ДЭМБ-ийн шалгуур дээр үндэслэсэн үндэсний хавдрын институтын шалгуур
- Эрэгтэй: Hb < 14 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
- АНУ-ийн Гематологийн нийгэмлэг
- Эрэгтэй: Hb < 13.5 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
Монгол улсад ашиглаж буй цус багадалт (ЦБ) болон цус багадах өвчний оношилгооны шалгуур:
- Насанд хүрсэн эрүүл хүний физиологийн гемоглобины хэмжээ нь нас, хүйс болон арьсны гадаргуугаас хамаарна. Тиймээс эдгээр хүчин зүйлсийг харгалзан цус багадалтын шалгуур тогтоох ёстой.
- Цус багадалтыг оношлохдоо зөвхөн гемоглобины хэмжээгээр биш гематокритийн хэмжээг бас харгалзах хэрэгтэй.
- Цус багадалтыг үүсгэж буй шалтгаанаар нь ялган оношлоход улаан эсийн дундаж эзэлхүүн (MCV) -ний индексийг ашиглана.
Цус багадалтыг цусны үзүүлэлтээр нь ялган оношлох
- Цус багадалтын ялган оношлогоо
- Микроцит цус багадалт
- Төмөр дутлын ЦБ,
- архаг өвчний улмаас үүссэн ЦБ,
- сидеробластийн ЦБ,
- талассеми,
- атрансферринеми
- Нормоцитар цус багадалт
- Бөөрний ЦБ,
- цус задарлын ЦБ,
- апластик ЦБ,
- улаан эсийн задралын ЦБ,
- миелодиспласт хам шинж, лейкеми,
- архаг өвчний улмаас үүссэн ЦБ,
- Макроцитар цус багадалт
- Бөөрний цус багадалт,
- мегалобласт цус багадалт
- гепатопати, гипотиреоз.
- Апластик цус багадалт, миелобласт хам шинж болон ДНХ-ийн синтезэд мансууруулах бодистой холбоотой эмгэг
- Дараа нь захын цусанд төмөр солилцооны бүтээгдэхүүнийг, цусны биохимийн үзүүлэлтүүдийг, ийлдэс судлалын шинжилгээ болон ясны чөмгийг хатган, витамин дааврын шинжилгээг нэгтгэн ялган оношилгоо хийнэ.
- Микроцит цус багадалт
Цус багадалтын ялган оношилгооны үзүүлэлтүүд
- RBC, Hb, Ht, MCV, улаан эс дэх гемоглобины дундаж агууламж (MCH), улаан эс дэх гемоглобины дундаж эзлэхүүн (MCHC)
- Ретикулоцит
- Төмрийн солилцооны параметрүүд
- Цагаан эсийн тоо, фракц болон ялтас эсийн тоо
- Өтгөнд далд цус илрүүлэх
- Цусны биохими болон уургийн фракц
- Сурвалжит уураг
- Ясны үүдэл эс шинжлэх
- Витамин В12, фолийн хүчил
- Кумбсийн сорил болон гаптоглобулин
- Цусны хөнгөн цагааны түвшин
- Бамбайн үйл ажиллагаа
- Бамбайн дайвар булчирхайн үйл ажиллагаа
- Бусад
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !