Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Мухар олгойн цочмог үрэвсэл (Appendicitis)

    Хэвлийн хөндийн мэс засал

    Сүүлийн шинэчлэл: 2024/11/27
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Мухар олгойн цочмог үрэвсэл гэдэг нь мухар олгойн хөндий бөглөрсний улмаас үүсдэг өвчин. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдэд тохиолдох яаралтай мэс заслын эмчилгээ шаардагддаг хэвлийн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан юм.

    Мухар олгойн цочмог үрэвслийн гол шинж тэмдгүүд нь өвдөлт хэвлийн баруун доод тал руу шилжих, хоолны дуршил буурах, дотор муухайрах, халуурах, хэвлийн баруун доод хэсгээр эмзэглэх зэрэг шинж тэмдгүүд юм. Дээрх шинж тэмдгүүдийн зэрэгцээ нейтрофилийн лейкоцитоз нь мухар олгойн үрэвслийн эрсдэлийг үнэлэх системийг ашиглан мухар олгойн өвчний магадлалыг тооцоолж, эмнэлзүйн онош тавихад хангалттай юм.

    Эмнэлзүйн онош тодорхойгүй тохиолдолд дүрс оношилгооны (ж/нь, IV тодосгогчтой хэвлийн КT, хэвлийн хэт авиан шинжилгээ) аргуудыг ашиглаж болно. Хүндрэлгүй мухар олгойн цочмог үрэвслийн эмчилгээний одоогийн стандарт бол оношлогдсоноос хойш 24 цагийн дотор мухар олгой авах (дурангийн болон нээлттэй аргаар) болон антибиотик эмчилгээ юм.

    Эрхтэн тогтолцооны хүндрэлтэй өвчтөнүүдэд мухар олгой яаралтай авах хагалгаа хийгддэг. Мухар олгойн үрэвсэлт масс (флегмон) эсвэл мухар олгойн буглаатай өвчтөнүүдэд гэдэс амраах (bowel rest), антибиотик, өвдөлт намдаах зэрэг мэс заслын бус эмчилгээ (NOM) хийгддэг бөгөөд, учир нь эдгээр өвчтөнүүдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчтөнүүдэд цочмог үе арилснаас хойш 6-8 долоо хоногийн завсарлагатай дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд болон мухар олгойн хавдар сэжиглэгдсэн тохиолдолд мухар олгой авах хагалгаа хийгдэж болно.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Менежмент

    Оношилгоо

    Эмчилгээ

    Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас

    Патологи (Эмгэг судлал)

    Ялган оношилгоо

    Хүндрэл

    Тусгай бүлгийн өвчтөнүүд

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915