Дэд гарчиг
АВ зангилааны риентрант тахикарди (Atrioventricular nodal reentrant tachycardia/AVNRT)
АВ зангилааны риентрант тахикарди нь пароксизмаль тахикардийн (Eng. supraventricular tachycardia (PSVT)) хамгийн түгээмэл хэлбэр юм. зангилаанд үйл ажиллагааны хувьд хурдан ("fast pathway") болон удаан ("slow pathway") гэсэн хоёр төрлийн дамжуулах зам бий. Энэ замаар сэрэл дамжуулах үйл ажиллагаанд алдаа үүсэх нь төрөлхийн АВ зангилааны дутагдалтай холбоотой гэж үздэг ба дийлэнх өвчлөгсөд залуу байдаг нь мөн үүнтэй холбоотой.
Тосгуурын экстасистол нь АВ зангилааны риентрант тахикардийг өдөөгч хүчин зүйл болдог. АВ зангилааны физиологийн онцлогоос шалтгаалан эмгэг жамыг сэрэл хэрхэн дамжих байдлаар нь хэвшинжит болон хэвшинжит бус гэж хоёр ангилдаг.
Эмнэлзүйд зүрх дэлсэх, , амьсгал давчдах, шээс ялгаралт ихсэх зэрэг шинж тэмдэг гэнэт эхэлж, хэдэн минутаас хэдэн цаг үргэлжилж гэнэт дуусдаг. Зүрхний цахилгаан бичлэгт илрэх онцлог нь хэмнэл жигд, нарийн QRS бүрдэл болон Р шүдний өөрчлөлтүүд байдаг. Эхний шатны эмчилгээнд цусны хөдлөлзүй тогтвортой болон тогтворгүйгээс хамаарч вагусын сорил хийх эсвэл электрик кардиоверси, үр дүнгүй тохиолдолд дараагийн шатны эмчилгээ, оношилгоог хийж гүйцэтгэнэ.
- Шалтгаан
- Тосгуур ховдлын зангилааны төрөлхийн өөрчлөлт
- Тархвар зүй
- Пароксизмаль тахикардийн хамгийн түгээмэл хэлбэр
- Ихэвчлэн залуу насанд тохиолдоно (10. - 12. насанд)
- ♂ < ♀
- I47.1Ховдлын дээрх тахикардиSupraventricular tachycardia
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Суправентрикуляр
Ховдлоос дээрх буюу гадуурх (supra - дээрх, ventricular - ховдлын) гэсэн утгатай нэршил.
Пароксисмаль
Үе үе, гэнэт буюу огцом үүсч тохиолдох шинж тэмдэг, эмгэгийг тодорхойлох нэршил (жишээ нь пароксисмаль тахикарди, BPPV).
Атриовентрикуляр
Тосгуур-ховдлын хоорондох эсвэл тосгуур, ховдлын аль алиныг хамарсан гэсэн утгатай (atrioventricular, АВ).
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Зүрхний цахилгаан бичлэг ЭКГ (Electrocardiography ECG)
Зүрхний үйл ажиллагаа болон эмгэгийг оношлоход хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт арга нь Зүрхний цахилгаан бичлэг буюу Электрокардиографи (ЭКГ) юм.