Дэд гарчиг
Целиаки (Celiac disease)
Целиаки буюу глютенд мэдрэг энтеропати нь улаан буудайн цавуулаг үүсгэдэг глютен гэх үр тарианы уургийг үл тэвчих аутоиммун эмгэг юм. Энэхүү өвчний үүсэх генетикийн суурь нь тодорхой шинж чанартай холбоотой байдаг тул 1-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг хэд хэдэн аутоиммун эмгэгтэй хамааралтай байдаг. Мөн IgA дутагдал целиакийн үед тодорхой давтамжтай тохиолддог. Глютений эсрэг дархлааны хэт мэдрэг урвал үүсч, нарийн гэдэсний салст бүрхэвч үрэвсэхийн зэрэгцээ өөрийн эдийн эсрэг, тухайлбал эдийн трансглютаминазын эсрэг эсрэгбие үүсдэг.
Эмнэлзүйн хувьд илрэх шинж тэмдэг янз бүр бөгөөд зөвхөн өтгөний өөрчлөлт, анхаарал сулрал, малабсорбци гэх мэт шинжээр хязгаарлагдахгүй. Хоол боловсруулах замын зовиураас гадна олон бусад шинж тэмдэгүүд илэрдэг тул целиаки өвчнийг оношлоход хүндрэлтэй байдаг.
Оношилгоо ихэвчлэн цусны шинжилгээгээр (Anti-Transglutaminase-IgA) болон нарийн гэдэсний эдийн шинжилгээгээр (цэлмэнгийн болон криптийн ) хийгддэг. Өдөр бүр глютен агуулааггүй хоолны дэглэм баримталсан тохиолдолд өвчний тавилан сайн бөгөөд гэдэсний хорт хавдрын эрсдэл ч мөн буурдаг.
- Тодорхойлолт: Глютений (Үр тарианы цавуулаг) глиадин уургийн насан туршийн үл тэвчилтэй холбоотой дархлааны эмгэг урвалаас үүсдэг, нарийн гэдэсний салстыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг архаг явцтай аутоиммун өвчин.
- Нэр томъёо: Глютенд мэдрэг энтеропати гэсэн ерөнхий нэршлийн хамт, “целиаки” гэсэн нэрийг хүүхэд, насанд хүрэгчдэд аль алинд нь ашиглаж байна.
- K90.0ЦелиакиCoeliac disease
- K90.1Халуун орны спруTropical sprue
- K90.2Өөр бүлэгт ангилаагүй, битүү гогцооны хамшинжBlind loop syndrome, not elsewhere classified
- K90.3Нойр булчирхайн стеаторейPancreatic steatorrhoea
- K90.4Өөр бүлэгт ангилаагүй, үл зохицлоос улбаалсан шингээлтийн хямралMalabsorption due to intolerance, not elsewhere classified
- K90.8Гэдэсний шингээлтийн бусад хямралOther intestinal malabsorption
- K90.9Гэдэсний шингээлтийн хямрал, тодорхойгүйIntestinal malabsorption, unspecified
- K52.9Халдварт бус гастроэнтерит ба колит, тодорхойгүйNoninfective gastroenteritis and colitis, unspecified
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
→ Дагалдах өвчнүүд
Целиакийн хэлбэрүүд (Ослогийн ангилал, 2012)
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хяналт ба ажиглалт
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
HLA
Human Leukocyte Antigen - Хүний лейкоцитын антиген: эсийн гадаргууд байрлах, дархлааны тогтолцооны чухал бүрэлдэхүүн болох уургийн молекулууд.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Атрофи
Эс, эдийн хэмжээ жижгэрч, эсийн тоо буурахыг атрофи гэнэ; эмгэг судлалд эдийн жижгэрэл, хатингаршлыг илэрхийлнэ. Арьс судлалд атрофи нь хоёрдогч тууралтын нэг хэлбэрт тооцогддог.
Гиперплази
Гиперплази гэдэг нь эсийн хяналттай пролифераци буюу эсийн тоо олшрох замаар эдийн хэмжээ ихсэх дасан зохицлын урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.