Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар нь хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдруудаас эрэгтэйчүүдийн дунд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дунд хоёрдугаарт ордог.
Гэр бүлийн өвчний түүх, удамшлын хам шинжүүд, хоолны дэглэм, гэдэсний үрэвсэлт өвчнүүд зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болдог. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын ихэнх хувь нь аденокарцинома юм. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь ихэвчлэн өвөрмөц бус байдаг бөгөөд гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдөх, хоол боловсруулах замын цус алдалт, биеийн жин буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээр шинж тэмдгүүд болон 50-аас дээш насны эрэгтэйчүүд ба цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд төмөр дутагдлын цус багадалт илрэх нь бүдүүн шулуун гэдэсний хавдрыг тодорхойлох шинжүүд юм. Хавдрыг щууд харж болохуйц багажийн шинжилгээ ба өтгөний шинжилгээгээр скрининг хийж эхэлснээс хойш шинж тэмдэггүй өвчтөнүүдэд эрт үеийн хорт хавдрыг оношлоход хялбар болсон.
Гистопатологийн шинжилгээ ба бүрэн колоноскопи шинжилгээгээр оношийг баталгаажуулдаг. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үе шатыг тодорхойлох нь өвчний цар хүрээг үнэлэх, зохих эмчилгээг хийхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Боломжтой бол бүдүүн гэдэсний хорт хавдар, үсэрхийллийг эмчлэх төгс мэс заслын эмчилгээг хийхийг зөвлөдөг.
Хорт хавдрын тайралтын төрөл, хэмжээ нь хавдрын үе шатнаас хамаарна. Түүнчлэн хорт хавдрын ≥ II үе шатанд бүдүүн гэдэсний хорт хавдрын үед хими эмчилгээ, шулуун гэдэсний хорт хавдрын үед хими эмчилгээ эсвэл туяа эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Дахилт ба үсэрхийллийг тодорхойлох, эмчлэхийн тулд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний дараа ажиглах нь зайлшгүй шаардлагатай юм. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа тул 45-50 наснаас эхлэн бүх хүмүүсийг хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахыг зөвлөдөг.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !