Кроны өвчин (Crohn’s disease)
Гастроэнтерологи, Хэвлийн хөндийн мэс засал
Тойм
Кроны өвчин нь тодорхой бус шалтгаантай гэдэсний үрэвсэлт өвчин юм. Шархлаат колитоос ялгаатай нь Кроны өвчин нь бүдүүн гэдсээр хязгаарлагдахгүй бөгөөд хоол боловсруулах замын аль ч хэсэгт тохиолдож болдог. Кроны өвчний үед ихэвчлэн суулгах, биеийн жин буурах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд өвчний хүндийн зэргээс хамааран өөр өөр байж болно.
Нүд, үе мөч, арьсанд гэдэсний гаднах шинж тэмдгүүд илэрч болно. Оношилгоо нь голчлон дурангийн шинжилгээний шинжүүд болон багажийн щинжилгээнд илрэх гэдэсний үрэвслийн шинж тэмдгүүд дээр суурилдаг. Эмчилгээний менежмент нь өвчний намжилтыг өдөөж, намжмал байлгахад чиглэгддэг бөгөөд энэ нь өвчтөнд тохирсон байхаас гадна Кроны өвчний байршил, хүндийн зэргээс хамаарна.
Цочмог сэдрэлийг ихэвчлэн кортикостероидуудаар эмчилдэг боловч стероид бус дэглэмийг хэрэглэж болно. Өвчнийг намжмал байлгах эмчилгээ нь үрэвслийн үеүүдийн давтамж, үргэлжлэх хугацааг хязгаарлахад чиглэгддэг.
Хэдийгээр Кроны өвчинтэй өвчтөнүүдийн тал хувьд нь мэс засал хийх шаардлагатай байдаг ч мэс заслын аргаар тайрах нь төгс эмчилгээ болдоггүй. Кроны өвчний хүндрэлүүдэд гэдэсний шингээлтийн хямрал, төмөр, витамины дутагдал, нарийсал, гэдэсний түгжрэл, хэвлийн хөндийн буглаа, гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх зэргүүд ордог.
Тархвар зүй
- Тархалт: 500 хүн ам тутамд 1 тохиолдол
- Шинэ тохиолдол: Жилд 100,000 хүн амд ~6 тохиолдол
- Хүйс: ♂ = ♀
- Шинж тэмдэг эхлэх нас: 15-35 нас болон 55-70 нас байдаг
- Өндөр тархалттай хүн ам
- Хойд Европ гаралтай хүмүүс
- Ашкенази еврей гаралтай хүмүүс
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !