Нэвтрэх
  • Гэдэсний эмгэг төрүүлэгч Escherichia coli-ийн халдвар (Intestinal pathogenic E. coli infection)

    Бактерийн халдварт өвчин, Гастроэнтерологи

    Сүүлийн шинэчлэл: 2026/08/30
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Escherichia coli (E. coli) нь хүн болон халуун цуст амьтны бүдүүн гэдэсний хэвийн бичил биетний бүрэлдэхүүнд ордог, грам-сөрөг, шилбүүртэй савханцар нян юм. Ихэнх омог өвчин үүсгэдэггүй. Харин хоруу чанарын тусгай хүчин зүйлтэй зарим омог гэдэсний халдвар үүсгэнэ. Хэвийн гэдэсний омог шээсний зам, цус, хэвлийн хөндий, зэрэг бусад эрхтэнд нэвтэрвэл гэдэснээс гадуурх халдвар үүсгэж болно.

    Гэдэсний эмгэг төрүүлэгч омгийг /STEC, , EPEC, EIEC, EAEC гэж ангилна. Халдвар ихэвчлэн өтгөн–амаар, бохирдсон ус, хүнс, амьтан эсвэл хүнтэй шууд хавьтлаар дамжина. Эмнэлзүй нь аяндаа эдгэрэх боломжтой усархаг суулгалтаас цусархаг колит, цус задрал–шээсний хам шинж хүртэл өргөн хүрээтэй.

    Оношилгоонд өтгөнөөс тухайн омгийн хоруу чанарын , Шига токсин эсвэл нянг илрүүлнэ. Эмчилгээний үндэс зарчим нь шингэн, электролитийг эрт нөхөх. STEC/ сэжигтэй эсвэл батлагдсан үед антибиотик болон гэдэсний хөдөлгөөн саатуулах хэрэглэхгүй.

    Гэдэсний эмгэг төрүүлэгч E. coli: Гэдэсний хучуур эдэд наалдах, нэвтрэх эсвэл энтеротоксин, Шига токсин үүсгэх замаар суулгалт өвчин үүсгэдэг омгууд.

    Хэв шинж Үндсэн механизм Түгээмэл эмнэлзүй
    / Шига токсин → эндотелийн гэмтэл Усархаг эсвэл цусархаг суулгалт, геморрагийн колит,
    LT ба/эсвэл ST энтеротоксин → ус, электролитийн шүүрэл ↑ Аялагчийн усархаг суулгалт
    Наалдаж, сойзлог ирмэгийг гэмтээнэ → шимэгдэлт ↓ Нярай, бага насны хүүхдийн усархаг суулгалт
    Бүдүүн гэдэсний хучуур эдэд нэвтэрнэ Халууралт, хэвлийн базлалт, цус-салсттай суулгалт
    Бөөгнөрөн наалдах, биохальс ба энтеротоксин Цочмог эсвэл удаан хугацаагаар үргэлжилсэн суулгалт

    Нэршлийн тайлбар: STEC нь Шига токсин үүсгэдэг бүх омгийг хамарна. гэдэг нэрийг хүний геморрагийн колит, зэрэг хүнд өвчин үүсгэх чадвартай STEC омогт хэрэглэдэг. VTEC буюу веротоксин үүсгэгч E. coli нь STEC-тэй ижил утгатай нэр.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй ба халдвар дамжих зам

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    EHEC / STEC-ийн халдвар

    ETEC-ийн халдвар

    EPEC, EIEC ба EAEC

    Оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл ба тавилан

    Урьдчилан сэргийлэлт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж