Нянгийн хор, малын эм, бэлдмэл, хүнд металл, пестицид, хортой ургамал, амьтан органик болон органик бус нэгдэл, ионжуулагч туяа, цацрагаар бохирдсон хоол хүнс, бүтээгдэхүүн, усыг хэрэглэснээс үүсэх цочмог шинж тэмдгийг хэлнэ. Хоолны хордлого нь өөрөөсөө энтеротоксин ялгаруулдаг Staphylococcus aureus ховор тохиолдолд Bacillus cereus, Clostridum perfingens-ээр (сүү, өндөг, мах,төмсний салат) үүсгэгддэг.
Ихэнх тохиолдолд 2 ба түүнээс дээш хүмүүс өртөх бөгөөд (ихэвчлэн бүртгэгдээд байдаггүй), 1-16 цагийн дотор тодорхой нэг хоолыг хамтдаа идсэн гэх өгүүлэмжтэй. Нууц хугацааы хувьд 1-6 цаг: энтеротоксин ялгаруулдаг S.aureus, B.cereus 8-16 цаг: Cl.perfingens, B.cereus
Эмнэлзүйнд хооллосноос хэдхэн цагийн (нууц богино хугацааны) дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, тэр ч байтугай хэвлийгээр базалж өвдөх шинж илэрнэ. Ихэвчлэн халуурахгүй. Богино хугацаанд 1-2 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд электролит, шингэн дутагдал, ортостатик цусны эргэлтийн алдагдал, коллапсаар хүндрэх болно.
Эмнэлзүйн илрэл болон асуумж дээр үндэслэн оношилох ба хоолны үлдэгдлээс токсиныг батлах шинжилгээ авч болно. Халдварын гаралтай суулгалт эмгэгүүд Жишээ нь: Сальмонелла, Норовирүс, Гастроэнтерит болон мэдрэлийн зовиурын хосолж (ялангуяа нүд хоёрчлох, ) илэрч байвал Cl.Botulinum токсин гэж сэжиглэх Мөөг, хүнд металын хордлого зэргээс ялган оношилно.
Шинж тэмдгийн эмчилгээ (ус, электролит нөхөх) хийх ба антибиотик эмчилгээ шаардлаггүй. Хоол хүнсний аюулгүй байдал, шинэхэн бэлтгэсэн хоолыг шууд хэрэглэж урьдчилан сэргийлэх боломжтой.
Гадаад орчинд үүссэн токсин хүний биед орсоны улмаас хордлого үүсгэнэ. Гол онцлог нь эхний шинж тэмдэг богино хугацаанд ихэвчлэн хоол боловсруулах замын зовиураар илэрдэг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Дисфаги
Залгих үйл явц нэг буюу хэд хэдэн үе шатанд (ам, залгиур, улаан хоолой) хэвийн үйл ажиллагаагаа алдахыг дисфаги гэнэ.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эндокардит (Endocarditis)
Ботулизм нь хордлогын нэг хэлбэр бөгөөд нейротоксин ялгаруулдаг Clostridum botulinum бактериар үүсгэгддэг. Энэхүү нейротоксин нь мэдрэлийн төгсгөлийн синапс дахь неиротрансмиттер болох ацетилхолины ялгаралтыг эргэлт буцалтгүй дарангуйлж захын саа саажилт эмгэгийн шалтгаан болдог. Юуны өмнө араг ясны булчингийн саажлын хамт амьсгалын замын саажилт үүсгэж үхэлд хүргэх аюултай байдаг.
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
ХБЗ
Хоол боловсруулах зам – Gastrointestinal tract
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Зүрх зогсох, зүрх-уушгины сэхээн амьдруулалт (Cardiac arrest and cardiopulmonary resuscitation)
Зүрх зогсох гэдэг нь зүрхний хэм алдагдах, цусны эргэлт зогсох, амьсгал тасалдах, судасны пульс тэмтрэгдэхгүй болох, ухаан алдах шинжээр илэрдэг амь насанд аюултай нөхцөл байдал юм.
S.aureus энтеротоксин нь (A-I) өндөр температурт тэсвэртэй 30 минутын турш 100 градус хүртэл температурт устахгүй. Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, майонезд түлхүү илэрдэг.