Нэвтрэх
  • Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)

    Биохими, Суурь ойлголтууд

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг ашиглан уураг нийлэгжүүлнэ. Энэ шат рибосомын цогцолборт (рибосомын РНХ ба уургаас тогтсон макромолекул) явагдана.

    Рибосом нь мРНХ-д холбогдон түүний нуклеотидын дарааллыг кодон нэгжээр уншиж, кодонд харгалзах амин хүчлийг залгамжлуулан полипептидийн гинж үүсгэнэ. Энэ үед тодорхой амин хүчлийг агуулсан тээврийн РНХ (tRNA) антикодоноороо кодонтой холбогдож, харгалзах амин хүчлийг рибосомд хүргэнэ. Шинээр ирсэн амин хүчил өмнөхтэй пептидийн холбоогоор холбогдсоор уургийн гинж уртасна.

    Трансляци нь мРНХ дээрх зогсоох кодон (UAA, UAG, UGA)-д хүрэхэд зогсож, рибосом задарч, шинээр нийлэгжсэн уураг болон мРНХ цитоплазмд чөлөөлөгдөнө.

    Үүссэн уураг үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд амин хүчлийн дарааллын мэдээлэл болон эсийн дотоод химийн орчны нөлөөгөөр зөв гурван хэмжээст бүтэц рүү нугарах шаардлагатай. Энэ үйл явц заримдаа трансляцитай зэрэгцэн эхэлдэг. Чаперон уургууд болон нугалагч катализаторууд нь уургийг зөв нугалахад болон эс доторх зорилтот байршилд хүргэхэд чухал үүрэгтэй.

    Уургийн нийлэгжилтийн хурд ба хэмжээ нь эсийн физиологийн төлөв, шим тэжээлийн хангамж, бие махбодийн хэрэгцээнээс хамаарч нарийн зохицуулагдана. Ингэснээр эс шаардлагатай уургаа зөв цагт, зөв хэмжээгээр, зөв бүтэцтэйгээр үйлдвэрлэж, амьдралын үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг.

    • Генийн экспресс: ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл нь функциональ генийн бүтээгдэхүүн (РНХ болон уураг) болгон хувирдаг үйл явц юм. Энэ нь эсийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлох үндсэн молекулын механизм бөгөөд ДНХ-ийн нуклеотидын дараалал → РНХ-ийн дараалал → уургийн амин хүчлийн дараалал гэсэн дарааллаар хэрэгжинэ.
    • Уургийн нийлэгжил: генийн экспрессийн гол үр дүн бөгөөд нарийн зохицуулалттай дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ. Үүнд:
      • Транскрипци – Генийн экспрессийн эхний шат бөгөөд ДНХ-ийн тодорхой дараалал РНХ полимеразын үйлчлэлээр РНХ болгон хуулбарлагдана. ДНХ ба РНХ нь хоёулаа нуклейн хүчил бөгөөд нуклеотидын азотлог сууриудын комплементар зарчмаар холбогддог макромолекул юм. Транскрипцийн явцад РНХ полимераза фермент ДНХ-ийн эх гинжийн дарааллыг уншиж, комплементар зарчмын дагуу антипараллель чиглэлтэй анхдагч транскрипт (primary transcript) буюу РНХ-ийн гинжийг нийлэгжүүлнэ.
        • Транскрипцийн дараах шатны зохицуулга – эукариот эсэд шинээр нийлэгжсэн мРНХ (pre-mRNA) нь 5′ cap нэмэх, интрон тайрах (splicing), поли-А сүүл нэмэх зэрэг боловсруулалтад орж, тогтвортой бөгөөд трансляцид ороход бэлэн боловсорсон мРНХ үүсгэнэ.
      • Трансляци – боловсорсон мРНХ-ийн кодон дараалалд үндэслэн амин хүчлүүдийг зөв дарааллаар холбож уураг нийлэгжүүлэх шат. Энэ үйл явц рибосомд явагдаж, тээврийн РНХ (tRNA) антикодоноороо кодоныг таньж, харгалзах амин хүчлийг рибосомд хүргэнэ.
    • Молекул биологийн төв үзэл баримтлал: удамшлын мэдээлэл нь нэг чиглэлтэйгээр дамждаг гэсэн зарчим бөгөөд энэ нь: ДНХРНХуураг гэсэн дараалал юм. Энэ зарчим нь (Crick, 1958) эс доторх удамшлын мэдээлэл хэрхэн уншигдаж, уураг болон илэрхийлэгдэх механизмыг тайлбарлах суурь ойлголт болдог.
      • ДНХ → (транскрипци) → РНХ → (трансляци) → уураг 
      • Онцгой тохиолдол:
        • Ретровирусууд : нь молекул биологийн төв үзэл баримтлалыг зөрчиж, мэдээллийг буцах чиглэлээр дамжуулах чадвартай. Тэд өөртөө урвуу транскриптаза  ферментийг агуулдаг бөгөөд энэ ферментийн тусламжтайгаар РНХ-аасаа ДНХ нийлэгжүүлдэг. Үүссэн ДНХ нь эзэн эсийн геномд интеграцлагдаж, улмаар эзэн эсийн уураг нийлэгжүүлэх аппаратыг ашиглан өөрийн уургуудыг нийлэгжүүлж, шинэ вирусийн хэсгүүдийг бүрдүүлнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Транскрипци

    РНХ полимеразууд ба транскрипцийн хүчин зүйлүүд

    Транскрипцийн үе шатууд

    Транскрипцийн дараах боловсруулалт (Post-transcriptional modification / RNA processing)

    Транскрипцийн зохицуулга

    Эх сурвалж

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.