Дэд гарчиг
Элэгний хорт хавдар (Hepatocellular carcinoma)
Элэгний эсийн карцином нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолдох элэгний анхдагч хорт хавдар бөгөөд дэлхий даяар хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог.
Элэгний эсийн карцином нь эрт үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд өвчтөнүүдэд ихэнхдээ элэгний суурь өвчний шинж тэмдгүүд илэрдэг . Хожуу үе шатанд хэвлийгээр өвдөх, биеийн жин буурах, хоолны дуршилгүй болох зэрэг өвөрмөц бус шинж тэмдгүүд илэрдэг.
Элэгний эсийн карцином үүсэх эрсдэлтэй хүмүүст цусны сийвэнгийн -ийн түвшин ба хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээг тогтмол хийхийг зөвлөдөг. Хэрэв эрт илрүүлгээр элэгний эсийн карцином сэжиглэгдвэл оношийг багажийн шинжилгээ, шаардлагатай бол элэгний биопси хийх замаар баталгаажуулна.
Эмчилгээ нь хавдрын хэмжээ, өвчтөний биеийн байдал, элэгний үйл ажиллагааны алдагдал зэргээс хамаардаг. Эмчилгээний сонголтуудад хавдрыг тайрах, элэг шилжүүлэн суулгах, түлэх эмчилгээ, өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ зэргүүд орно. Хожуу үе шатанд орсон хавдартай өвчтөнүүдэд хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ эсвэл системийн хими эмчилгээ хийдэг. Элэгний эсийн карцином нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог тул тавилан нь ерөнхийдөө муу байдаг.
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эрт илрүүлэг
Урьдчилан сэргийлэлт
Мэдлэг шалгах сорил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.