Рифамицин (Rifamycin)
- ATC код
- S02AA12
- Фармакологийн ангилал
- S02AA · Чихэнд хэрэглэх халдварын эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- S02 · Чихний эм
Гидроцель (Hydrocele) хэмээх ойлголтонд хэвлийн гялтангийн үргэлжлэл төмсөгний хальс (Tunica vaginalis testis)-ийн гадна талын Lamina parietal болон дотно талын Lamina visceral хэмээх 2 давхаргын хооронд орших хушганы серозон хөндий (Cavitas serosa scroti)-д гялтангийн шингэн хуримтлагдахыг хэлнэ. Олон янзын шалтгаан, хүчин зүйлийн нөлөөнд үүсч болно. Жишээлбэл хоёрдогчоор халдврын дараагаар, гэмтлийн дараагаар, аль эсвэл анхдагчаар хаагдахгүй үргэлжилсэн тохиолдолд гэх мэт.
Гэмтлийн дараагаар, үрэвсэлт өвчний үед, эсвэл төмсөгний хавдараар өвчилсөн үед шинж тэмдэгтэй, зовиур бүхий үндсэн өвчнөө дагалдсан үүссэн гидроцель тохиолдох нь цөөнгүй.
Оношлогоонд гэрэлтүүлэх шинжилгээ (diaphanoscopy) хэрэглэхэд хангалттай байдаг. Харин ялган оношлох зорилгоор төмсөгний эхо шинжилгээг хийх шаардлагатай.
Хэсгийн мэдээгүйжүүлэлтэн дор хатгалт хийж шингэнг соруулах эмчилгээ ихэнхдээ түр хугацаанд зовиурыг багасган, цөөн тохиолдолд өвчинг урт хугацаанд дахин эмчилгээ шаардагдахгүй түвшинд хүргэдэг бол мэс засал эмчилгээ хийснээр өвчнийг дахилт өгөх боломжгүй болгосноор бүрэн эмчлэх сайн талтай. Гидроцелийн үүсэх шалтгаан нь хэрэв төмсөгний хавдар байж болзошгүй бол заавал мэс заслын эмчилгээ төлөвлөгддөг.
Зураг: a. Tunica vaginalis testis-д, b. Tunica vaginalis communis und c. Tunica funiculi-д байрласан гидроцелийн төрлүүдийг илтгэсэн байна. Тодорхойлолт хэсгээс дэлгэрүүлэн харна уу!
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
төмсөг усжих, төмсөгний усан хаван хэмээн иргэдэд нэрлэгддэг
Хэвлийн гялтангийн гадна давхарга (Peritoneum parietale) төмсөг буух явцад (Descensus testis -ургийн хөгжлийн явцад төмсөг цавьны хөндийгөөр дамжин хушганд буух) дагаж үүсэх ивэрхий хэлбэрийн бүтэц.
Эрүүл тохиолдолд хүүхдийн 2 нас хүртэл ажиглагдаж байгаад аяндаа бөглөрдөг. Бөглөрөөгүй тохиолдолд хэвлийн хөндий хушганы хөндий 2 хоорондоо холбоотой байснаар харьцаатай гидроцель үүсэх боломжтой