Гипогликеми (Hypoglycemia)
Дотоод шүүрэл бодисын солилцооны эмгэгүүд, Эндокринологи, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг
Тойм
Гипогликеми нь сийвэнгийн глюкоз буурснаас тархи болон бусад эдийн глюкозын хангамж дутагдах эмнэлзүйн байдал юм. Чихрийн шижинтэй хүний цусны глюкоз <3.9 ммоль/л бол шинж тэмдэггүй байсан ч эмчилгээг эхлүүлнэ. Хөлрөх, салганах, зүрх дэлсэх, өлсөх зэрэг автономит шинжийн дараа будилах, зан төрх өөрчлөгдөх, хэл ээдрэх, таталт, ухаан алдах зэрэг нейрогликопенийн шинж илэрч болно.
Ухаантай, залгих чадвартай хүнд 15 г хурдан шимэгдэх глюкоз өгч, 15 минутын дараа дахин хэмжинэ. Ухаангүй эсвэл залгих чадваргүй хүнд амаар зүйл өгөхгүй; амьсгалын замыг хамгаалж, глюкозыг судсаар хийнэ. Судсаар хийх боломжгүй бол глюкагон хэрэглэнэ. Дараа нь шалтгааныг тогтоож, эмийн тун, хооллолт, дасгал, архины хэрэглээг тохируулан, бөөр ба элэгний үйл ажиллагааг үнэлж дахилтаас сэргийлнэ.
Тодорхойлолт ба ангилал
| Түвшин | Глюкоз | Эмнэлзүйн утга |
|---|---|---|
| 1-р түвшин | <3.9 боловч ≥3.0 ммоль/л | Анхааруулах босго; нэн даруй эмчилнэ. |
| 2-р түвшин | <3.0 ммоль/л | Эмнэлзүйн ач холбогдолтой гипогликеми. |
| 3-р түвшин | Тоон утгаас үл хамаарна | Ухаан санаа эсвэл биеийн үйл ажиллагаа алдагдаж, бусдын тусламж шаардсан хүнд хэлбэр. |
Уипплийн гурвал
- Гипогликемид тохирох шинж тэмдэг илэрсэн.
- Тухайн үед сийвэнгийн глюкоз буурсныг баталсан.
- Глюкоз хэвийн болоход шинж тэмдэг арилсан.
Чихрийн шижингүй хүний гипогликемийн шалтгааныг тогтооход Уипплийн гурвалыг ашиглана.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !