Дэд гарчиг
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ. Элэгний хатуурал нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, архины бус шалтгаант элэгний өөхжилт, хепатит С зэргээс үүдэлтэй элэгний архаг өвчин юм.
Бусад шалтгаанд нь анхдагч цөсөн цирроз, гемохроматоз зэрэг үрэвсэлт болон бодисын солилцооны өвчнүүд ордог. Элэгний хатуурал нь элэгний паренхимийн үхжил ба суурь шалтгааны эсрэг үрэвслийн хариу урвалаар тодорхойлогддог. Удаа дараагийн элэгний төлжилтийн механизмууд нь фиброз болон хэвийн бус эдийн бүтцийг бий болгож, элэгний үйл ажиллагааг алдагдуулдаг.
Өвчтөнүүдэд асцит, хепатоспленомегали болон шарлалт, арьсны телеангиэктази, алганы улайлт зэрэг элэгний хатуурлын арьсны илрэлүүд илэрч болно. Эрэгтэйчүүдэд мөн эмших шинж тэмдгүүд илэрч болно . Хүнд тохиолдлуудад, хорт метаболит хуримтлагдах эсвэл бусад эрхтнүүдийг хамарснаас болж элэгний энцефалопати, элэг бөөрний хам шинж зэрэг хүндрэлүүд илэрдэг.
Лабораторийн шинжилгээгээр элэгний эсийн гэмтэл ба элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэвлийн хэт авиан шинжилгээнд ихэвчлэн нэг төрлийн бус, жижгэрсэн зангилаа бүхий элэгний паренхим тодорхойлогддог.
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмчилгээ
Эмгэг судлал
Хүндрэл
Ээнэгшил алдсан элэгний хатуурал
Циррозын уушигны хүндрэлүүд
Тусгай бүлгийн өвчтөнүүд
Хяналт ба үнэлгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
