Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм. Үрэвслийн голомт хэсэг газрын байршилтай байх ч эрхтэн тогтолцооны түвшинд шинж тэмдэг илэрч болдог.
Үрэвслийг үргэлжилж буй хугацаанаас нь хамааруулан цочмог болон архаг гэж ангилна. Хэсэг газрын цочмог үрэвслийн хариу урвал нь эдийн гэмтлийг үүсгэж буй хүчин зүйлийг арилгаснаар намжих хандлагатай бөгөөд хэдэн минут, цагаар үргэлжилдэг. Энэ үед төрөлхийн дархлаа тогтолцоо голлон оролцдог. Аливаа үрэвслийн үед илрэх сонгодог таван шинж бол улайлт, хавдар, өвдөлт, халалт, үйл ажиллагааны алдагдал юм. Цочмог үрэвслийн үед цусны урсгал (гемодинамик) өөрчлөгдөж, цусны судасны нэвчимхий чанар нэмэгддэг. Үүний үр дүнд лейкоцитууд болон эндотель эсүүд, завсрын эдүүдийн хооронд идэвхтэй харилцан үйлчлэл өрнөж, лейкоцитууд гэмтлийн голомт руу шилжиж очих боломж бүрдэнэ. Энэ процесс нь үрэвсэл үүсгэж буй хүчин зүйлийг саармагжуулах ба устгах зорилготой.
Үрэвслийн голомт руу дархлааны эсүүдийг татахын тулд интерлейкин, хемокин зэрэг үрэвслийн медиаторууд ойролцоох эдүүдээс ялгарна. Лейкоцитууд үрэвслийг өдөөж буй хүчин зүйлийг зайлуулсны дараа эд нь нөхөн төлжих буюу сорвижих замаар бүтцийн болон үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлаа сэргээнэ. Хэрэв өдөөгч хүчин зүйл арилж чадахгүй, эсвэл удаан хугацаанд үргэлжилбэл энэ нь архаг үрэвсэлд шилжихүндэс болно. Архаг үрэвслийн үед үрэвслийн голомт цочмог хэлбэрийн үед үүссэн бүтэцтэй төстэй ч, үйл явц нь удаан үргэлжилдэг. Энэ нь нэг сараас хэдэн жилийн турш үргэлжилж болдог бөгөөд голлон өвөрмөц дархлааны хариу урвал оролцдог.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
COX
Cyclooxygenase – Циклооксигеназа
Үрэвслийг өдөөгч хүчин зүйл үйлчилснээс хойш хэдэн секундээс хэдэн минутын дотор эхэлнэ.
анхаар., дархлааны шалтгаантай буюу дархлааны эмгэгээс болоогүй бол хэдэн минутаас хэдэн өдөр үргэлжилнэ
үүнд., хурц үрэвслийн хариу урвалд өвөрмөц дархлааны хариу урвал оролцохгүй бөгөөд архаг үрэвслийн үед оролцдог
ж.нь., септикийн шок
ж.нь., сүрьеэгийн халдвар
ж.нь., тархмал хатуурал, ревматоид артрит
Пироптозын явцад:
нийлэгжиж, боловсорч, идэвхтэй хэлбэрт шилжин, ялгардаг. Эдгээр уургуудын хамтрал нь цитокинуудыг гадагшлуулах нөхцөлийг бүрдүүлж, хүчтэй үрэвслийн урвалыг өдөөдөг.
Gasdermin зэрэг мембраныг цоологч уургуудыг нийтэд нь "нүх үүсгэгч уураг" гэж нэрлэдэг.
ж.нь., шээсний хүчлийн кристалууд
proinflammatory cytokines
урьдал хүчин зүйл
XII хүчин зүйл
Арахидоны хүчил ба түүний метаболизм 20-н нүүрстөрөгч агуулсан поликарбон ханаагүй өөхний хүчил болох арахидоны хүчил нь хоол хүнсээр орж ирдэг линолийн хүчлээс анхдагчаар үүсдэг. Энэ нь эсийн мембраны фосфолипидийн бүрэлдэхүүнд эстержсэн хэлбэрээр хадгалагддаг. C5a, химийн өдөөгч хүчин зүйлс, механик гэмтлийн үед эсийн фосфолипаза ферментүүд (Фосфолипаза A2, зарим тохиолдолд фосфолипаза C) идэвхжиж, мембраны фосфолипидээс арахидоны хүчил чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн арахидоны хүчил нь үрэвслийн медиаторуудын нийлэгжилд оролцдог бөгөөд дараах хоёр үндсэн замаар задардаг:
Lipoxygenase, LOX
Лейкоцитод: HPETE нь лейкотриенүүд болох LTC₄, LTD₄, LTE₄-д хувирна. → Эдгээр нь судасны нэвчимхий чанарыг ихэсгэж, бронхын гөлгөр булчинг удаан хугацаанд хүчтэй агшаадаг.