Дэд гарчиг
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
- Эхний хамгаалалтын шугам физик болон биохимийн хоригууд (үүнд: арьс , салст бүрхэвч, хэвийн бичил биетнүүд, ходоодны хүчил)-с;
- Хоёрдахь хамгаалалтын шугам нь бие махбодын дотор буюу цусны судсанд агуулагдах дархлаа чадамжит мөхлөгтэй, мөхлөггүй эсүүд мөн тэдгээрээс ялгаран гардаг бичил биетнийг идэвхгүйжүүлэх, хорыг нь саармагжуулан устгах зорилготой өвөрмөц уургуудаас бүтдэг.
Эхний хоёр хамгаалалтын шугамыг нь хамтад нь төрөлхийн дархлаа тогтолцоо гэж нэрлэдэг. Төрөлхийн дархлаа тогтолцоо маш хурдан ажилладаг. Эмгэгтөрүүлэгч бичил биетэн биед орж ирсэн цаг мөчөөс буюу халдвар авсан анхны мөчөөс эхлэн төрөлхийн дархлаа тогтолцоо тэдгээр эмгэгтөрүүлэгчдийн эсрэг тэмцэж эхэлдэг энэхүү хамгаалалтын тогтолцоо шимэгч, эгэл биетэн, мөөг, бактери, вирус зэргийн эсрэг үр дүнтэй тэмцэж чаддаг.
Төрөлхийн дархлаа тогтолцооны хамгаалалтыг зарим эмгэг төрүүлэгчид амжилттай даван гарч чаддаг. Энэ тохиолдолд эмгэгтөрүүлэгч бичил биетний эсрэг лимфоцитуудаас бүрдэх гуравдахь шугам буюу өвөрмөц дархлааны хариу урвал ажиллаж эхэлнэ. Дархлаа тогтолцооны биологийн үүргүүд:
- Дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалах:
- ДНХ-ийн нуклеотидын дараалал ямар буйгаас хамааран уургаас тогтох бодгаль бүрт уургийг бүтээгч дараалал өөр, өөр буюу дахин давтагдашгүй чанартай байдаг. Хүний дархлааны тогтолцоо энэхүү үл давтагдах чанарыг таньж чаддаг учраас өөрийн уургийн эсрэг үйлчлэхгүй байх харь уургийг таньж түүний эсрэг урвал явуулж өөрийн бие махбодиос зайлуулах, -ын замаар үхэж буй эсийг бие махбодиос зайлуулах замаар удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчины антигений тэнцвэрт байдлыг хангах үүргээ гүйцэтгэдэг.
- Бие махбодын эсийн ба шингэний тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн үүргүүдтэй.
- Дархлаа тогтолцоонд гүйцэтгэж буй үүргээр нь дархлааны эрхтэнүүдийг:
- төвийн
- ясны химт хэсэг
- сэрээ булчирхай
- захын эрхтэн
- Дэлүү
- Тунгалагийн зангилаа
- Эрхтэн тогтолцоонуудад байрлах тунгалагийн эдийн бөөгнөрлүүд гэж хуваадаг.
- Лейкоцит -г
- Гүйцэтгэх үүргээр нь:
- Залгиур эсүүд
- Иммуноцит
- Үрэвслийг дэмжигч эсүүд гэж хувааж үзэж болно.
- Бөөмийн бүтцээр нь:
- Полинуклеар
- Мононуклеар
- Цитоплазмын бүтцээр нь:
- Гранулоцит
- Агранулоцит гэж тус бүрт нь хувааж үздэг
- Дархлааны хариу урвалд оролцож буй эсүүдийг
- Дархлаа чадамжтай
- Т ба В лимфоцит,
- Эс хордуулагч лимфоцит,
- дархлаа чадамжтай эсийн урьдал эс
- Дархлааны туслах эсүүдэд
- антиген илчлэгч эсүүд:
- Мононуклеар залгиур эсийн тогтолцоо
- Макрофаг
- Моноцит
- Сэртэнт эс
- В лимфоцит
- залгиур эсүүд:
- Нейтрофил
- Макрофаг
- Эдийн макрофаг ;
- үрэвслийн бусад эсүүд:
- Эозинофил
- Базофил
- Шигүү мөхлөгт эс болон бусад гэж хувааж үздэг.
Төрөлхийн дархлаа тогтолцооны бүрэлдэхүүн
Физик хориг
Биохимийн хориг
Хавсаргын тогтолцоо
Фагоцитоз
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эдгээр хамгаалалтын шугамууд бие, биенийхээ хамгаалалтыг дэмжиж бэхжүүлдэг
Арьс нь бичил биетний эсрэг өвөрмөц чанар байхгүй арьсны эсүүдийг өөр хооронд нь холбодог коллагены (уургийн утаслаг) тусламжтай гадаад орчны аливаа нөлөөлөлд уян хатан байж эмгэг төрүүлэгч бичил биетнийг бие рүү нэвтрэх замд физик хаалт болж өгдөг
Ургийн хөгжлийн үед бий болж ажиллаж эхэлдэг учир ингэж нэрлэдэг.
Тухайн эмгэгтөрүүлэгчид зориулсан өвөрмөц хариу урвалыг бий болгохын тулд биемахбодын хамгаалалтыг өөрчилдөг
Зарим эсийн удмын мэдээлэлд тухайн эсийг тодорхой хугацааны дараа үхүүлэхээр программчилсан байдаг. Энэхүү программчлалын дагуу эс өөрийгөө хөнөөх үйл явц
Цусны үүсгэвэр эс байрладаг. Уг үүсгэвэр эсээс дархлаа чадамжтай эсүүд үүсч ялгаран хөгждөг
Ясны химт хэсэгт боловсорч гүйцсэн Т лимфоцит энд ирж боловсорч эерэг болон сөрөг шилэн сонголтонд орж цааш ялгаран хөгждөг
цусны цагаан эсүүд
нейтрофил, моноцит
лимфоцит
эозонофил, базофил
базофил, нейтрофил, эозинофил
моноцит|макрофаг, лимфоцит
нейтрофил, эозинофил, базофил
моноцит, лимфоцит
Насанд хүрсэн хүний захын цусны нийт лейкоцитийн 57-80%-г нейтрофил эзэлдэг. Нейтрофил чөмгөнд боловсроод захын цусанд орж ойролцоогоор 6 цаг орчим эргэлдээд үүний дараа нийт нейтрофилийн хагас нь захын цусанд чөлөөт хэлбэрээр эргэлдэж үлддэг бол үлдсэн нь эс хоорондын зайд буюу судасны гадна хананд бэхлэгдэн байрлаж 3-5 хоног амьдардаг. Ганцхан удаа залгилт хийнэ. Цитоплазмд нь мурамидаза, лактоферрин гэх мэт фермент агуулсан мөхлөгт лизоцим; миелопероксидаз, хүчиллэг гидролаза гэх мэт бактерийг хайлуулах үйлчилгээ бүхий уургуудыг агуулдаг харьцангуй том хэмжээтэй азурофиль мөхлөгүүд агуулагддаг. Нейтрофилийн эдэд байгаа, цусаар эргэлдэж буй хэмжээ нь биемахбодын байдлаас шалтгаалж өөрчлөгддөг.
Моноцит эсээс үүсэлтэй маш олон төрлийн эс мононуклеар залгиур эсийн тогтолцоог бүтээдэг. Бие гүйцсэн моноцит эдэд байршиж олон эгнээний макрофаг болж ялгаран хөгжиж биемахбодыг хамгаалах өвөрмөц, өвөрмөц бус урвалд оролцдог. Макрофаг эмгэгтөрүүлэгч бичил биетнийг залгиж устгахаас гадна, апоптозод орсон, хөгширсөн, үхсэн эсүүдийг залгиж биемахбодиос зайлуулдаг. Боловсорсон макрофаг эс нь чөмөгний эдэд маш их хэмжээгээр байрлах бөгөөд энд цусны үүдэл эстэй харилцан үйлчлэлцэж ялгаран хөгжих чадваргүй эсүүдийг залгин устгах, эритроцит бөөмөөсөө салах үйл явцад оролцдог. Нүүн шилжих хөдөлгөөнийг нь гадаргуу дээр нь байрлах адгезив (холбогч) молекул, цитокин, өсөлтийн хүчил зүйл, хемокин-хемокины рецептор зохицуулдаг.
Боловсорч гүйцсэн моноцит эд рүү нүүдэллэж элэгний эд рүү нүүдэллэж элэгний судасны синусоидод байршвал Купферийн эс, эндотелийн завсраар нүүдэллэж эпителийн дор байрлавал Лангергансын эс гэх мэтээр аль эрхтэнд байршиж буйгаар нь тухайн макрофагийг тус бүрт нь нэрлэх бөгөөд макрофагийг биемахбодын хаана байрлаж "хэн болохыг нь" тодорхойлоход макрофагийн гадаргуу дээр илэрдэг F4/80 маркер, сэртэн эс болон остеокласт эсийн гадаргуу дээр илэрдэг CD68 маркер оролцдог байх магадлал өндөр мөн бүтэц нь эргэн хэлбэршихэд оролцдог байж болно хэмээн таамаглаж байгаа.
Захын цусны нийт эсийн 1 орчим хувийг эзэлнэ. Ясны чөмөгнөөс үүдэлтэй гранулоцит (арганинаар баялаг суурилаг мөхлөг агуулдаг) эс. Биемахбодид үндсэн 2 эффектор үүрэг гүйцэтгэдэг: 1. Өндөр идэвхитэй хор, чөлөөт радикал ялгаруулж шимэгчийг устгах, харшлын урвалыг өдөөж эдийн гэмтэл үүсгэх 2. Цитокин, простогландин, лейкотрин зэрэг үрэвслийн медиаторын нийлэгшлийг идэвхжүүлж үрэвслийн урвалыг дэмжих. Эозинофил эсийн идэвхжил, мөхлөг ялгаруулалтыг гурван газар хянаж, зохицуулдаг. Биемахбод халдварт өртөөгүй (дархлааны талаас ямар нэгэн өдөөлт байхгүй) үед эозинофил эсийн үүсэл нэмэгдэхгүй байхаар эхний зохицуулга хийгддэг бол хоёрдахь зохицуулга нь эозинофил эсийг цусны урсгалд эргэлдэх хугацааг хянадаг, гуравдахь зохицуулгаар түүний мөхлөг задралыг хянадаг. Эозинофил эс нь үрэвслийн үед судас нэвчдэсийн үе шатыг зохицуулах, базофил, шигүү мөхлөгт эсээс биологийн идэвхит бодис (гистамин гэх мэт)-уудын ялгаралтыг хянах илүүдэл хэмжээгээр ялгарсан үед саармагжуулах; эдийн макрофаг-эозинофил IgE гурав харилцан үйлчлэж шимэгч хорхойн эсрэг хамгаалах механизмыг хангана.
Лейкоцит эсийн 0.5%-г эзэлдэг гранулоцит эс. IL-3-ийн нөлөөгөөр үүсэл, идэвхжил нь зохицуулагддаг мөхлөгтөө хүчиллэг цэврүү, хондротин сульфат, уураг задлагч протеаз, үрэвслийн медиатор болох гистамин (хэвийн үед хүний цусны гистамины гол нөөцийг агуулдаг)-ыг агуулдаг хэдхэн өдөр амьдардаг эс. Антигентэй холбогдсон IgE-тэй FcεRI рецептороороо холбогдсоноор идэвхжиж мөхлөгөө чөлөөлдөг. Энэхүү FcεRI хамааралт идэвхжлийн нөлөөгөөр уг эсээс IL-4, 13 нийлэгшин гардаг. Нийлэгшсэн интерлейкинүүд нь шигүү мөхлөгт эс, Th2 эсийг идэвхжүүлж, IgE-ийн үүсэлтийг дэмждэг.
CD34+ цусны үүдэл эсээс үүсдэг ба ялгаран хөгжил нь судаслаг эдүүдээс тогтдог серозон хөндийт эрхтэнүүдэд явагддаг ба бие гүйцсэн шигүү мөхлөгт эс цусны урсгалд байхгүй харин цусны судасны орчмын холбогч эд, амьсгал мөн хоол боловсруулах замын эрхтэнүүдийн хучуур эдүүдэд байршдаг. Мөхлөгт нь хондротин сульфат, протеогликан, протеаз фермент гэх мэт агуулагддаг. Базофил эсээс ялгаатай нь шигүү мөхлөгт эсийн мөхлөгт гепарин агуулагддаг. Идэвхжил нь базофил эстэй адил буюу антигентэй холбогдсон IgE-тэй FcεRI рецептороороо холбогдсоноор идэвхжиж мөхлөгөө чөлөөлдөг. Уг эс нь липид медиаторуудыг үүсгэдэг гол эс болохоос гадна TNF-α-ийн нөлөөгөөр олон тооны цитокин, хемокиныг нийлэгшүүлэх замаар дархлааны зохицуулгад оролцдог.