Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.

    Баруун ба зүүн уушги тус бүр нь дэлбэнүүдээс бүрдэх бөгөөд эдгээр нь агаар дамжуулах үүрэг бүхий гуурсан хоолойнуудтай. Эдгээр гуурсан хоолойн төгсгөлд хийн солилцоо явагддаг цулцангууд байрладаг. Уушгины цулцан нь хялгасан судасны тороор бүрхэгдсэн байх бөгөөд энд хялгасан судас ба цулцангийн хооронд хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн солилцоо явагдана.

    Цулцангаас бусад хэсэг нь сормууслаг намираа хучуур эдээс тогтдог ба эдгээр эсүүд нь уушгийг хамгаалах, цэвэрлэх үүрэгтэй. Харин цулцангууд нь маш нимгэн хучуур эсээр бүрхэгдсэн тул агаарын солилцоо хялгасан судсаар амархан явагдах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

    Уушгины хялгасан судсууд нь цусны бага эргэлтийн тогтолцоонд хамаарна. Энэхүү тогтолцооны дагуу зүрхний баруун ховдлоос хүчилтөрөгчөөр ядмаг цус уушгинд ирж, хүчилтөрөгчөөр баяжсаны дараа зүрхний зүүн тосгуурт хүргэгддэг.

    Уушги товч танилцуулга

    • Хэлбэр:
      • Уушги нь дугуй конус хэлбэртэй
    • Эзэлхүүн:
      • Баруун уушги: Ойролцоогоор 1.5 литр
      • Зүүн уушги: Ойролцоогоор 1.4 литр
    • Гадаргуугийн талбай
      • Ойролцоогоор 100 м²
    • Жин
      • Ойролцоогоор 800 грамм
    • Гадаргуу ба ирмэг
      • Гадаргуу:
        • Хавирганы гадаргуу
        • Өрцний гадаргуу
        • Голтын гадаргуу
        • Дэлбэн хоорондын гадаргуу
      • Ирмэг:
        • Урд ирмэг
        • Доод ирмэг

    Бүтэц
    Баруун болон зүүн уушги тус бүр хэд хэдэн дэлбэнгүүдээс тогтдог. Дэлбэн бүр нь цаашид үйл ажиллагааны нэгж болох сегментүүдэд хуваагддаг.

    Уушгины бүтэц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ:

    • Агаар дамжуулах хэсэг 
    • Хийн солилцоо явуулах хэсэг 

    Агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоо
    Уушгины дэлбэн болон сегмент бүр нь өөрийн гэсэн агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоотой. Гуурсан хоолой нь ойролцоогоор 20 удаа салаалж, салбарласан байдаг.

    Салаалалтын түвшинээр нь дараах байдлаар ангилна:

    • Гол гуурсан хоолой
    • Дэлбэнгийн гуурсан хоолой
    • Сегментийн гуурсан хоолой
    • Субсегментийн гуурсан хоолой

    Зүүн уушгины онцлог

    • Зүүн уушги нь хоёр дэлбэнтэй бөгөөд нийт 9 сегментээс бүрдэнэ
    • Мөгөөрсөн хоолойноос салаалсан гол гуурсан хоолой зүүн уушги руу орохдоо хөндлөн чиглэлтэйгээр салаалж ордог.

    Баруун уушгины сегментийн хувиарлалт:

    • Дээд дэлбэн: I–III сегмент
    • Дунд дэлбэн: IV–V сегмент
    • Доод дэлбэн: VI–X сегмент

    Зүүн уушгины сегментийн хуваарилалт:

    • Дээд дэлбэн: I–V сегмент
    • Доод дэлбэн: VI, VIII, IX, X сегмент

     

    Зүүн уушги

    Баруун уушги

    Дэлбэн болон Сегмент 

    • Хоёр дэлбэнтэй
    • 8-10  сегменттэй
    • Доод дэлбэн нь өнчин уушги буюу уушгины хэлэнцрийг агуулна
    • Гурван дэлбэнтэй
    • 10  сегменттэй

    Гуурсан хоолой

    • Зүүн гол гуурсан хоолой нь баруун талын гуурсан хоолойтой харьцуулахад арай урт бөгөөд илүү хөндлөн чиглэлтэйгээр уушгинд ордог
    • Зүүн уушгины артерийн судасны доогуур байрладаг
    • Баруун гол гуурсан хоолой нь зүүн гол гуурсан хоолойноос арай өргөн, богино бөгөөд илүү эгц байрлалтай байдаг. Энэ нь аспираци   илүү хялбар үүсэх нөхцөлийг үүсгэнэ
    • Баруун уушгины артерийн судасны ар талаар байрладаг

    Баруун уушгины дунд дэлбэн нь дээд болон доод дэлбэнгийн голоор шаантаг маягаар байрладаг ба энэхүү дэлбэнг зөвхөн урд талаас 4-6-р хавирганы түвшинд эгмийн дунд шугамаар чагнах боломжтой

    Баруун гол гуурсан хоолой нь илүү богино, өргөн бөгөөд уушги руу илүү босоо байрлалаар ордог тул аспираци үүсэх нөхцөл болдог. Иймээс аспирацийн гаралтай уушгины хатгалгаа нь ихэвчлэн баруун уушгинд тохиолддог

    Уушгины тодорхой сегментийг мэс заслын аргаар тайрч авсан ч, үлдсэн хэсгийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байх боломжтой.

    Гуурсан хоолой ба цулцан

    Энэхүү тогтолцоо нь хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хийн солилцоог явуулах үндсэн үүрэгтэй. Гол гуурсан хоолой нь салбарлан нарийссаар, цулцангийн цорго цаашлаад цулцангийн уут болон салаална.

    Нийтдээ ойролцоогоор 300 сая орчим цулцан байдаг бөгөөд эдгээрийн нийт гадаргуугийн талбай нь ойролцоогоор 100 м² хүрдэг. Энэ том талбай нь хий солилцооны үр ашигтай явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Үйл ажиллагаа: Гол үүрэг нь гадна орчноос хүчилтөрөгч авч, түүнийг цусаар дамжуулан бие махбодын бүх эд эсэд хүргэх явдал юм. Үүний зэрэгцээ эсийн бодисын солилцооны дүнд үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулна.

    Цулцангууд нь өөр хоорондоо цулцан хоорондын таславчаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ хана нь хялгасан судаснууд болон уян ширхгийг агуулсан байдаг. 

    Кохын нүх: Цулцан хоорондын хананд байрлах Кохын нүх гэж нэрлэгддэг жижиг нүхнүүд нь цулцангуудын хооронд агаар болон шингэний солилцоо явагдахад тусалдаг бүтэц юм.

    Уушгины байрлал зүй

    Уушгины гадаргуу

    Зүүн уушгитай харьцаж байрлах  анатомийн бүтцүүд

    Баруун уушгитай харьцаж байрлах  анатомийн бүтцүүд

    Голтын гадаргуу

    • Зүрхний зүүн ховдол болон зүүн тосгуурын хэсэг
    • Дараах судас мэдрэлүүд
      • N. phrenicus
      • A.pericardiacophrenica sinister
      • V.pericardiacophrenica sinister
      • N.Vagus sinister
      • V. hemiazygos
      • Truncus sympathicus
      • Aorta thoracica
      • A. subclavia sinistra
    • Зүрхний баруун тосгуур болон баруун тосгуурын хэсэг
    • Улаан хоолой
    • Дараах судас мэдрэлүүд
      • N. phrenicus
      • A.pericardiacophrenica dextra
      • V.pericardiacophrenica dextra
      • N.Vagus dextra
      • V.Azygos
      • Truncus sympathicus
      • V. cava superior
      • V. brachiocephalica dextra

     

    Өрцний гадаргуу

    • Өрцтэй харьцаж байрлана

    Хавирганы гадаргуу

    • Хавиргатай
    • Хавирга хоорондын булчингууд
    • Хавирга хоорондын мэдрэл болон артери венийн судсууд

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Цусан хангамж

    Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт

    Микроскопийн анатоми

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915