Дэд гарчиг
Анхдагч цөсөн холангит (Primary biliary cholangitis)
Анхдагч цөсөн холангит нь аутоиммуны гаралтай архаг явцтай элэгний өвчин бөгөөд элэгний доторх цөсний сувгийн деструкци хэлбэрээр илэрдэг. Анхдагч цөсөн холангитын эмгэг жам нь тодорхойгүй боловч энэ нь голчлон дунд эргэм насны эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд бусад аутоиммуны эмгэгүүдтэй холбоотой илэрдэг.
Анхдагч цөсөн холангит нь эхэн үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд ядрах шинж тэмдэг нь хамгийн түгээмэл зовиур байдаг. Өвчин даамжирсан үед фиброзон өөрчлөлт ихсэх нь холестаз , үүдэн венийн даралт ихсэх , хүнд хэлбэрийн гиперхолестеролеми зэрэг шинж тэмдгүүд илрэхэд хүргэдэг.
Митохондрийн эсрэг эсрэгбиеүүдээс гадна холестазын үзүүлэлтүүд ихсэх нь оношлоход тусалдаг. Эмчилгээ нь өвчний даамжиралыг удаашруулах болон шинж тэмдгийг арилгах зэргээс бүрдэнэ. Элэг шилжүүлэн суулгах нь цорын ганц эцсийн эмчилгээ юм.
- АНУ-д өвчний тохиолдол 100,000 хүн амд эмэгтэйчүүдэд 4.5 тохиолдол, эрэгтэйчүүдэд 0.7 тохиолдол байна.
- Анхдагч цөсөн холангит нь Нэгдсэн Вант Улс, Скандинавын орнуудад илүү их тохиолддог байна.
- Өвчний тархалт Нэгдсэн Вант улсын Ньюкасл хотод 100,000 хүн амд 24 тохиолдол; Зүүн хойд Английн 100,000 хүн амд 12.9 тохиолдол; Австралийн Виктория мужид 100,000 хүн амд 1.9 тохиолдол; Канадын Онтарио хотод 100,000 хүн амд 2.2 тохиолдол; Эстони улсын 100,000 хүн амд 2,7 тохиолдол; Шведийн Мальмо хотод 100,000 хүнд 9.2 тохиолдол; Шведийн Умеа хотод 100,000 хүн амд 15.1 тохиолдол бүртгэгдсэн байна.
- Анхдагч цөсөн холангит нь Хойд Европт илүү түгээмэл бөгөөд Африк гаралтай хүмүүст арай бага тохиолддог байна.
- Анхдагч цөсөн холангиттай өвчтөнүүдийн 75-90% -ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдэд элэгний хорт хавдар үүсэх магадлал өндөр байдаг.
- Анхдагч цөсөн холангит нь ихэвчлэн 39 орчим насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эм
Урсодеоксихолийн хүчил (Ursodeoxycholic acid)
Элэг, цөсний замын эм › Цөсний хүчил ба түүний уламжлал
Элэгний хорт хавдар (Hepatocellular carcinoma)
Элэгний эсийн карцином нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолдох элэгний анхдагч хорт хавдар бөгөөд дэлхий даяар хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог.