Opens in a new tab
Нэвтрэх
  • Хайрст үлд (Psoriasis)

    Экзем, харшилт эмгэгүүд

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Хайрст үлд (Psoriasis/Psoriasis , psóra – грек: ) нь арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа биеийн нугалаас бүхий хэсгүүдэд зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: ) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба  өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм. Дээр дурьдсан арьсны өөрчлөлт нь ихэнх тохиолдолд буюу хумсны өөрчлөлтүүдтэй хамт үүссэн байдаг.

    Өвчтөнд илэрч буй хам шинж болон арьсны үзлэгт илрэх олон төрлийн шинжүүд (жишээлбэл лааны зоргодосны шинж (Candle spot phenomenon), төгсгөлийн хальсны шинж (Гер.: Letztes Häutchen), Ау-шпитцын шинж (Auspitz-Phänomen – Австрийн дерматологич)) дээр суурилан бодит үзлэгийн хүрээнд онош тогтоодог.

    Өвчнийг явцаар нь хөнгөн, дунд болон хүнд гэсэн 3 зэрэгт ангилдаг бөгөөд зэргээс хамаарч хэсэг газрын эмчилгээ (кортикостеройд, ретинойд, кальципотриен г.м), голомтод чиглэсэн туяа эмчилгээ эсвэл системийн эмчилгээ (системийн эмийн эмчилгээ, Narrowband UVB эмчилгээ, эмчилгээ) хийдэг. Үндсэн суурь эмчилгээ нь кератолиз (Eng.: keratolysis) буюу арьсны гадна давхаргын (Eng.:stratum corneum, horny layer) эвэрлэг эсүүдийг гуужуулах эмчилгээний арга , үрэвслийн процессыг багасгах болон кератиноцит эсийн гиперпролиферацийг багасгахад чиглэсэн хэсгийн эмчилгээ байдаг. Дээрх хэсэг газрын эмчилгээ хангалттай бус буюу туяа эмчилгээ хийгээд ч өвчний биеийн байдал, зовиурт мэдэгдэхүйц ахиц гарахгүй тохиолдолд системийн эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гарна.

    Psoriasis vulgaris буюу хайрст үлдээс гадна олон төрлийн псориаз бүхий арьсны өөрчлөлт үзүүлдэг эсхүл адил төстэй дагалдах хам шинжүүдийг үүсгэдэг өвчнүүд байх ба эдгээрийг бие даасан өвчин юм уу эсхүл хайрст үлдийн нэг хэлбэр гэдгийг нь одоог хүртэл нарийн салгаж тодорхойлох чадаагүй байдаг. Жишээлбэл үений үрэвсэлт хайрст үлд (Eng.: psoriatic arthritis; Ижил нэршил: Arthritis psoriatica, Arthropathia psoriatica, Psoriasis arthropathica, Osteoarthropathia psoriatica) болон  идээт цэврүүнцэрт хайрст үлд (Psoriasis pustulosa буюу Eng.: pustular psoriasis) .

    • Дэлхий даяар тархалт нь 0,09-11,4% байдаг.
    • Өвчин бүх насныханд тохиолддог:
      • Өвчин эхлэх оргил нас нь:
        • 10-30 насны хооронд
        • 40-60 насны хооронд
      • Нийт тохиолдлын 75% нь 40-өөс өмнөх, 25% нь 40+ насанд тохиолдоно
    • Хүүхдүүдэд тархалт нь 0-1,37%
    • Хүйс: ∼

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Хайрст үлдийн үений үрэвсэл

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан ба урьдчилан сэргийлэлт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж