Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг. Шок нь олон янзын шалтгаантай бөгөөд дараах байдлаар ангилдаг. Үүнд: Гиповолемийн шок , кардиогений шок , бөглөрөлт шок , хувиарлалтын шок, үүнд септик, анафилакси, неврогений шок багтана.

    Шокын үед эмнэлзүйн хувьд артерийн даралт унах (гипотензи), зүрхний цохилтын тоо өөрчлөгдөх (ихэвчлэн тахикарди; невроген шокын үед брадикарди) бөгөөд шалтгаанаасаа хамаарч өвөрмөц шинжүүд илэрдэг. Шокыг оношлоход эмнэлзүйн үнэлгээ голлодог боловч зарим үйл ажиллагааны үзүүлэлтүүд хэмжих нь шокын төрлүүдийг хооронд нь ялгахад тусалдаг.

    Шокын эмчилгээний гол зорилго нь цусны эргэлтийг дэмжих болон үндсэн шалтгааныг арилгах явдал юм. Хэрэв шокыг цаг алдалгүй оношлож, зохих эмчилгээ хийхгүй бол олон тохиолдолд амь насанд аюултай үр дагаварт хүргэж болзошгүй. Ялангуяа септик, кардиогений шокын үед нас баралтын эрсдэл өндөр байдаг.

    • Шок (цусны эргэлтийн шок): Амь насанд аюултай, цусны эргэлтийн гүнзгий хямрал бүхий эмгэг нөхцөл байдал. Үүний улмаас эс, эд хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар эрхтэний дутагдал, бодисын солилцооны хүнд хэлбэрийн хямрал, цаашлаад эргэх боломжгүй эрхтэний гэмтэл үүсдэг.
    • Шок индекс = пульсийн тоо/систолын даралт
      • Хэвийн хүрээ: 0.4–0.7
      • > 1 (шокын индекс эерэг): цусны эргэлтийн шокыг илтгэнэ.

    Шокын төрөл, хураангуй

    Төрөл

    Шокын шалтгаан

    Ялган оношлох эмнэлзүйн шинжүүд

    Гемодинамикийн параметрүүдийн өөрчлөлт

    Эмчилгээний сонголт

    Гиповолемийн шок

    • Шингэний алдагдал
    • Цус алдалт
    • Хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
    • Хүзүүний том венүүд тэлээгүй
    • Арьсны уян хатан чанар буурсан, салст мембран хуурай байх
    • Үндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., хоол боловсруулах замаас цус алдах үед, суулгалт
    • ↓ CVP
    • ↓↓PCWP
    • ↓ CO
    • ↑ SVR
    • ↑ HR
    • ↓ SVO2
    • Шингэн сэлбэх эмчилгээ
    • Цус сэлбэх
    • Гемостатикыг хянах

    Кардиогений шок

    • Зүрхний ишеми
    • Хэм алдалт
    • Хавхлагын эмгэгүүд
    • Зүрхийг сонгомлоор хордуулдаг бодис, эмэнд өртөх
    • Хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
    • JVP нэмэгдсэн, хүзүүний венүүд тэлсэн
    • Зүрхний дутагдлын эмнэлзүйн шинжүүд
    • Үндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, шинэ шуугиан илрэх эсвэл өмнөх шуугиан нэмэгдэх
    • ↑ CVP
    • ↑PCWP
    • ↓↓ CO
    • ↑ SVR
    • Variable HR
    • ↓ SVO2
    • Шингэний хариу урвалд тохируулан судсаар шингэн сэлбэх
    • Инотроп дэмжлэг
    • Вазопрессор хэрэглэх
    • Диуретик хэрэглэх
    • Давтан эмчилгээ, эсвэл шингэн тэсвэртэй хурц зүрхний дутагдлыг эмчлэх

    Бөглөрөлт шок

    • Баруун ховдлын диастолын дүүрэлт алдагдах
    • Венийн буцах урсгал саатах (ж.нь., хүнд хэлбэрийн хий үүсч цээжний хөндий дэх даралт нэмэгдэх — tension pneumothorax)
    • Ховдлын дараах ачаалал (afterload) нэмэгдэх
    • Хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
    • JVP нэмэгдсэн, хүзүүний венүүд тэлсэн
    • Үндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., цээжээр өвдөх, амьсгалын шуугиан буурах, цагаан мөгөөрсөн хоолой хазайх, зүрхний авиа бүдэг сонсогдох, гүн венийн тромбозын (ГВТ) эмнэлзүйн шинжүүд илэрнэ.
    • ↑ CVP
    • ↑ эсвэл ↓ PCWP
    • ↓↓ CO
    • ↑ SVR
    • ↑ HR
    • ↓ SVO2
    • Шингэн сэлбэх эмчилгээ
    • Бөглөрлийг арилгах эмчилгээ, ж.нь.:
      • Перикардиоцентез
      • Зүүгээр хийн даралтыг багасгах, дараа нь гуурсаар цээж хөндийд дренаж тавих
      • Бүлэнг уусгах эмчилгээ

    Шокын төрөл, хураангуй

    Төрөл

    Шокын шалтгаан

    Ялган оношлох эмнэлзүйн шинжүүд

    Гемодинамикийн параметрүүдийн өөрчлөлт

    Эмчилгээний сонголт

    Хувиарлалтын шок

    Септик шок (түгээмэл)

    • Халдвар 
    • Бактеремиа
    • Эрт үед: арьс улайсан, халуун; капиллярын дүүрэлт хэвийн 
    • Хожуу үед: хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
    • Сепсисийн шинжүүд: жишээ нь, халуурах, SIRS-ийн шалгуур үзүүлэлтүүд
    • Үндсэн халдварын шинжүүд: жишээ нь, уушгины хатгалгааны хэв шинжит шинжүүд, менингизмус
    • ↓ CVP
    • Хэвийн эсвэл PCWP
    • эсвэл CO
    • ↓↓ SVR
    • HR
    • SVO2
    • Шингэн сэлбэх эмчилгээ
    • Вазопрессор
    • Антибиотик
    • Халдварын шалтгааныг олж хянах

    Анафилаксийн шок

    • Аллергенуудтай харьцах
    • Харшлын сэжигтэй эсвэл аллергентэй хавьтсан
    • Богино хугацаанд эхэлсэн хэдэн минутаас хэдэн цагийн дотор
    • Анафилаксын клиник шинж тэмдгүүд
    • ↓ CVP
    • ↓↓PCWP
    • эсвэл CO
    • ↓↓ SVR
    • HR
    • SVO2
    • Эпинефрин
    • Шингэн сэлбэх эмчилгээ

    Нейрогенийн шок

    • Төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны гэмтэл
    • Улайсан, халуун арьс
    • Брадикарди
    • Үндсэн өвчний шалтгааны шинжүүд: мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал
    • ↓ CVP
    • ↓↓PCWP
    • CO
    • ↓↓ SVR
    • HR
    • Хэвийн эсвэл SVO2
    • Шингэн сэлбэх
    • Вазопрессор хэрэглэх
    • Брадикардийн үед атропин хэрэглэх

    Шокын үед гемодинамикт илрэх өөрчлөлтүүд 

    Шок

    Зүрхний минутын эзлэхүүн (CO)

    Өмнөх ачаалал (ж.нь., PCWP)

    Дараах ачаалал (ж.нь., SVR)

    Шингэний хариу урвал үзүүлэх магадлал

    Гиповолемийн

    •  ↓
    •  ↓
    •  ↑
    •  ↑

    Кардиогений

    •  ↓↓
    •  ↑
    •  ↑
    •  ↓

    Бөглөрөлт

    •  ↓↓
    •  ↓ эсвэл ↑
    •  ↑
    •  ↑

    Хувиарлалтын шок

    • Неврогений үед: ↓
    • Септик ба анафилаксийн үед
      • Эрт үед: ↑
      • Хожуу үед: ↓
    • Ихэвчлэн ↓
    •  ↓↓
    •  ↑

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Эмгэг жам

    Эмнэлзүйн шинж тэмдэг

    Яаралтай тусламжийн менежмент

    Оношилгоо

    ЭХО

    Мониторинг

    Менежмент

    Вазопрессор ба инотроп

    → Гиповолемийн шок

    → Кардиогений шок

    → Бөглөрөлтийн шок

    → Хувиарлалтын шок

    Септикийн шок

    Анафилаксийн шок

    Неврогений шок

    Refractory shock

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915