Дэд гарчиг
Синуатриал хориг (Sinuatrial Block)
Синуатриал хориг (СА хориг) нь "брадикарди бүхий зүрхний хэм алдалт"-ын ангилалд багтдаг бөгөөд сэрэл дамжуулах замын эмгэг, мөн "синусын зангилаа сулрах хам шинж"-ийн нэгэн хэлбэр ч гэж үздэг. Энэхүү хоригийн үед синусын зангилаанд сэрэл хэвийн үүссэн ч, синусын зангилаан дотроо цааш дамжуулах системд саатал үүссэнээр тосгуурын миокардид дамжихад хоцрох, эсвэл огт дамжихгүй байхад хүрдэг. АВ хоригийн адилаар I- III зэрэгт ангилагддаг.
- Тодорхойлолт: Синусын зангилаан доторх сэрэл дамжуулах замын эмгэг. Синуатриал хоригийн үед сэрэл синусын зангилаанд хэвийн үүссэн ч синусны зангилааг орхиж тосгуурын миокардид дамжихад хоцрох, эсвэл огт дамжихгүй. Синусын зангилаа сулрах хам шинж-ийн нэгэн хэлбэр юм.
- Өөр нэршил: Синатриал хориг, Синусын хориг, СА хориг, Eng: Sinuatrial block, Sinoatrial block, SA block.
Мөн Синусын зангилаа сулрах хам шинж сэдвийг харна уу.
- I45Зүрхний дамжуулалтын бусад хямралOther conduction disorders
Шалтгаан
Ангилал
Эмнэлзүй
Оношилгоо, ялган оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Синусын зангилаа сулрах хам шинж (Sick sinus syndrome)
Тодорхойлолт: Синусын зангилааны эмгэг бүхий хамшинжид ховдлын бус гаралтай номотоп хэм алдалт-ууд хамаарагдах ба эдгээрийн шалтгаан нь синусын зангилаа болон тосгууруудын үйл ажиллагаанд саатал үүссэнтэй холбоотой байдаг.
Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг.