Дэд гарчиг
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог. Анхдагч халдвар нь агаар дуслын замаар буюу халдвартай хүний ханиаж найтаасан аэрозоль, дуслаар дамжин халдварлана, ихэвчлэн шинж тэмдэггүй.
M. tuberculosis-ийн халдвар нь төрөлхийн болон эсийн дархлааны хариу урвалаас шалтгаалан байдалд байна. Дархлаа сулрах үед өвчний үүсгэгч идэвхжиж идэвхитэй хэлбэрийн сүрьеэд шилжиж болно. Сүрьеэгийн идэвхитэй халдварын үед халуурах, шөнө хөлрөх, уламжлалт антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, ханиалгах (цустай эсвэл цусгүй) шинж тэмдэг илэрдэг. Идэвхитэй халдварын үед үүсгэгч цусны эргэлтээр дамжин бусад эрхтэнд халдварлаж уушгины бус сүрьеэг үүсгэж болно.
Уушгины бус сүрьеэ маш ховор тохиолддог, ихэвчлэн дархлаа маш их суларсан эсвэл дархлааг дарангуйлж буй хүмүүст тохиолддог. Идэвхитэй сүрьеэгийн халдвар гэж таамаглаж буй үед M. tuberculosis-г цэрэнд илрүүлэх микроскопын шинжилгээ, өсгөвөрлөх эсвэл полимеразын гинжин урвал ()-ын шинжилгээ болон цээжний рентген зураг авах шаардлагатай. M. tuberculosis маш удаан өсөж үрждэг, эсийн хананд эмийн бодис нэвтрэх боломж хомс нөгөө талаас макрофаг дотор ордог зэргээс шалтгаалан маш урт хугацааны эмчилгээ хийгддэг. Стандарт эмчилгээнд хоёр сарын турш рифампин, , болон уулгасны дараагаас үргэлжлүүлэн дөрвөн сарын турш рифампин, изониазид зэргийг хавсран уулгадаг.
Далд хэлбэрийн сүрьеэг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн хүнд туберкулины арьсны сорил эсвэл хийж зохих эмчилгээг хийнэ.
Сүрьеэгийн хэлбэр | |||
|---|---|---|---|
Онцлог шинж | Анхдагч сүрьеэ (анхдагч халдвар) | Дахин идэвхижсэн сүрьеэ (хоёрдогч халдвар) | |
| Сүрьеэгийн далд халдвар | Анхдагч идэвхитэй сүрьеэ |
|
Тодорхойлолт |
|
|
|
Ялгаа |
|
|
|
Оношилгоо |
|
| |
Эмчилгээ |
|
| |
Идэвхитэй сүрьеэ
- Тодорхойлолт: бүх төрлийн сүрьеэгийн халдвар болон өвчин нь эмнэлзүйн шинж тэмдэгтэй, үүнд анхдагч сүрьеэ болон дахин идэвхижсэн далд сүрьеэ мөн орно. [1][6][7]
- Онцлог [1]
- Уушгины сүрьеэ: ихэвчлэн идэвхитэй сүрьеэгийн хамгийн түгээмэл хэлбэр
- Уушгины бус сүрьеэ: Лимфаденит хэлбэрийн сүрьеэ болон плеврийн сүрьеэгийн хэлбэр түгээмэл тохиолддог.
- Оношилгоо: бациллыг амьсгалын замын шүүрэл эсвэл эдэд илрүүлнэ, микробиологийн шинжилгээний хариу дүрс оношилгооны хариу хоёр тохирч байвал идэвхитэй хэлбэрийн сүрьеэ [7][8]
- Эмчилгээ
- Антибиотикуудын хослол, ихэвчлэн 6 сар үргэлжилнэ [9]
- Зарим тохиолдолд ажилбар эсвэл мэс засал шаардлагатай байж болно. [9][10]
- Эмэнд тэсвэртэй сүрьеэ [11]
- Тодорхойлолт: нэг буюу хэд, хэдэн эмэнд тэсвэржилт үүссэн сүрьеэгийн хэлбэр
- Төрөл
- Рифампин-тэсвэртэй сүрьеэ (RR-): рифампинд тэсвэртэй эсвэл бусад сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэртэй
- Нэг эмэнд тэсвэртэй сүрьеэ: сүрьеэгийн эсрэг нэгдүгээр эгнээний эмнүүдэд тэсвэржилттэй
- Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (MDR-TB): изониазид болон рифампины аль, алинд нь тэсвэртэй
- Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (XDR-TB): Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оролцуулаад фторхинолон бүлгийн антибиотикуудаас дор хаяж нэг болон хоёр дугаар эгнээний эмнүүдэд тэсвэржилт үүссэн.
- Шалтгаан
- Хавсарсан эмийн эмчилгээ буруу
- Эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаа, тун хангалтгүй байх
- Эмчилгээг дундаас нь орхих
- Эмийн чанар муу байх
- Эмэнд дасалтай сүрьеэгийн халдвартай хүнтэй ойрхон хамт байх
- A15.0Бичил шинжүүрээр эерэг, цэрний өсгөвөртэй буюу өсгөвөргүй уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by sputum microscopy with or without culture
- A15.1Зөвхөн өсгөврөөр баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by culture only
- A15.2Эдсудлалаар баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed histologically
- A15.3Тодорхойгүй аргаар баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by unspecified means
- A15.4Бактерсудлал ба эдсудлалаар баталсан цээжний хөндийн булчирхайн сүрьеэTuberculosis of intrathoracic lymph nodes, confirmed bacteriologically and histologically
- A15.5Бактерсудлал ба эдсудлалаар баталсан төвөнх, мөгөөрсөн хоолой, амьсгуурсны сүрьеэTuberculosis of larynx, trachea and bronchus, confirmed bacteriologically and histologically
- A15.6Бактерсудлал ба эдсудлалаар баталсан хавсын сүрьеэTuberculous pleurisy, confirmed bacteriologically and histologically
- A15.7Бактерсудлал ба эдсудлалаар баталсан амьсгалын замын анхдагч сүрьеэPrimary respiratory tuberculosis, confirmed bacteriologically and histologically
- A15.8Бактерсудлал ба эдсудлалаар баталсан амьсгалын замын бусад сүрьеэOther respiratory tuberculosis, confirmed bacteriologically and histologically
- A15.9Бактерсудлал ба эдсудлалаар батлагдсан амьсгалын замын тодорхойгүй сүрьеэRespiratory tuberculosis unspecified, confirmed bacteriologically and histologically
- A16.0Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээ сөрөг уушгины сүрьеэTuberculosis of lung, bacteriologically and histologically negative
- A16.1Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээ хийгээгүй уушгины сүрьеэTuberculosis of lung, bacteriological and histological examination not done
- A16.2Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй уушгины сүрьеэTuberculosis of lung, without mention of bacteriological or histological confirmation
- A16.3Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй цээжний булчирхайн сүрьеэTuberculosis of intrathoracic lymph nodes, without mention of bacteriological or histological confirmation
- A16.4Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй төвөнх, мөгөөрсөн хоолой, амьсгуурсны сүрьеэTuberculosis of larynx, trachea and bronchus, without mention of bacteriological or histological confirmation
- A16.5Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй сүрьеэгийн плевритTuberculous pleurisy, without mention of bacteriological or histological confirmation
- A16.7Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй амьсгалын эрхтэний анхдагч сүрьеэPrimary respiratory tuberculosis without mention of bacteriological or histological confirmation
- A16.8Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй амьсгалын бусад эрхтэний сүрьеэOther respiratory tuberculosis, without mention of bacteriological or histological confirmation
- A16.9Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй амьсгалын замын тодорхойгүй сүрьеэRespiratory tuberculosis unspecified, without mention of bacteriological or histological confirmation
Эпидемиологи
Этиологи
Эмгэг физиологи
Эмнэлзүйн шинж тэмдэг
Ялган оношилгоо
Сүрьеэгийн далд халдвар
Микобактерийн эсрэг эмүүд
Эмчилгээ
Уушгины бус сүрьеэ
Эмгэг судлал
Хүндрэлүүд
Урьдчилан сэргийлэлт
Жирэмсэнтэй хавсармал сүрьеэ өвчний менежмент
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
ПГУ
Полимеразын гинжин урвал – Polymerase chain reaction
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Эм
Этамбутол (Ethambutol)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэх бусад эм
Эм
Пиразинамид (Pyrazinamide)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэх бусад эм
Эндоген
Дотоод буюу бие махбодийн дотоод хүчин зүйлсээс шалтгаалан үүсдэг.
Экзоген
Гадаад буюу бие махбодийн гаднах хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг.
IGRA
Interferon-gamma release assay – Интерферон γ ялгаралтыг тодорхойлох шинжилгээ
Анагаах ухааны микробиологи (Medical microbiology)
Микробиологийн шинжлэх ухаан нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийг судалдаг бөгөөд дотроо олон салбар болон салдгийн нэг нь анагаах ухааны бичил амь судлал юм.
Эм
Рифапентин (Rifapentine)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эсрэг антибиотик
Инвазив
Бие махбодид гаднаас нэвтрэн тодорхой хэмжээгээр гэмтээж хийгддэг оношилгоо, эмчилгээний аргуудыг инвазив гэнэ (биопси, нугасны хатгалт, зүрхний катетерт оношилгоо г.м.); мөн хавдрын нэвчилт ургалт, халдварын нэвчилт тархалтыг илэрхийлнэ.
далд хэлбэрийн сүрьеэ
Монгол улсын хувьд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу дөнгөж төрсөн нярайд амьдралын эхний 24 цагт багтаан БЦЖ вакцин хийдэг тул энэ сорил хуурамч эерэг гарч болно
Interferon-gamma release assay – Интерферон γ ялгаралтыг тодорхойлох шинжилгээ
Нийт тохиолдлын 1–5%
Жишээ нь., ХДХВ-ийн халдвартай, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс
Жишээ нь бага насны хүүхэдэд
M. tuberculosis бол аэроб бактер юм
жишээ нь., плеврийн сүрьеэгийн үед урсгуур тавих
жишээ нь., эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдварын үед уушги тайрах мэс засал хийнэ
Жишээ нь: амикацин, канамицин эсвэл капреомицин