Амиа хорлох (Suicide and suicidal thoughts)
Сэтгэцийн эмгэгүүд
Тойм
Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Зориуд амиа бүрмөсөн хорлох үйлдлийг суицид, амиа хорлох оролдлого хийх тохиолдлыг парасуицид хэмээн тодорхойлдог. ДЭМБ-ын 2021 оны WHO Global Health Estimates судалгаагаар дэлхий дахинд 40 секунд тутамд нэг хүн буюу жилд 720,000 хүн амиа хорлон нас барж байна. Амиа хорлох төрх үйлд амиа хорлох бодол төрөх, амиа хорлолтыг төсөөлөх, амиа хорлох төлөвлөгөө зохиох буюу төлөвлөх, үйлдлийн аргаа сонгох, амиа хорлох үйлдэл хийх, амиа хорлох төрх үйл зэрэг хамаардаг. Оролдлого хийж буй хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан сэтгэцийн хувьд эрүүл боловч нийгэм сэтгэлзүйн ямар нэгэн тулгамдсан асуудалтай хүн, сэтгэцийн эмгэгтэй хэмээн 2 ангилдаг.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Амиа хорлох эрсдэлтэй эсвэл амиа хорлохоор төлөвлөж буй хүн өөрийн эд хөрөнгөө бусдад тараах эсвэл өөрийн хэрэг явдлыг цэгцэлж эхлэх (эдгээрийг тайлбарлах оновчтой тайлбар эсвэл үйл явдал болоогүй байх), хайртай дотны хүмүүстэйгээ болон таньдаг хүмүүстэйгээ дахиж уулзахгүй мэт хүмүүст баяртай гэж хэлэх, үхлийн тухай ярих “Би үхсэн бол дээр байх байсан”, “Би төрөөгүй бол хичнээн сайхан” гэх мэт үг хэллэг ашиглах, амиа хорлох хэрэгсэл олж авах, жишээ нь буу худалдаж авах эсвэл эм нөөцлөх, амиа хорлох арга, үхлийн тухай судлаж эхлэх гэх мэт шинж илэрч байгаа үед ДЭМБ-с боловсруулсан амиа хорлох бодол, төлөвлөгөө, үйлдэл байгаа эсэхийг илрүүлэх 4 асуулт бүхий асуумжийг баримталж тухайн хүнтэй ярилцлага хийнэ. Уг асуултуудын 1 асуултанд л тийм гэж хариулсан бол амиа хорлох эрсдэлтэй гэж үнэлж амиа хорлох бодол, төсөөлөл, төлөвлөгөө зэргийг нийтэд нь амиа хорлох эрсдэлийн үнэлгээний шалгуур буюу ДЭМБ-ийн mhGAP-ийн үнэлгээний дагуу тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Тухайн хүнийг амиа хорлох оролдлого өндөр байгаа үед сэтгэлзүйн хямралын үеийн сэтгэл засал эмчилгээ гэж нэрлэдэг 3 үе шат бүхий эмчилгээг хийнэ. Тухайн хүн амиа хорлох оролдлого хийсэн, уг оролдлого нь бүтэлгүйтсэн үед “үхэж чадаагүй азгүй хүн” гэсэн мэдрэмж төрөх магадлал өндөр бөгөөд дахиад хэзээ ч амиа хорлох оролдлого хийхэд бэлэн байдаг тул цаг алдалгүй сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээг эхлүүлнэ.
Тодорхойлолт
- Амиа хорлох үзэгдэл
- Зориуд санаатайгаар амиа бүрмөсөн хөнөөх үйлдэл болон амиа хорлох оролдлого хийх үйлдлийг нэгтгэсэн ойлголт.
- Амиа хорлох төгс үйлдэл
- Янз бүрийн аргуудыг ашиглан зориуд санаатайгаар амиа бурмөсөн хөнөөх үйлдлийг суицид буюу амиа хорлох.
- Амиа хорлох төгс бус үйлдэл
- Зориуд санаатайгаар амиа хорлох оролдлого хийх үйлдлийг парасуицид буюу амиа хорлох оролдлого гэдэг. .
- Далд амиа хорлолт
- Зуурдын гэнэтийн шалтгаан тодорхойгүй зарим нас баралтыг энэ ойлголтонд хамааруулан ойлгоно. Тухайлбал, машинд дайруулах, усанд живэх гах мэт. Мөн зарим улс оронд уг үйдлийн улмаас золгүй тохиолдол учирч болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг мэдэж байгаа боловч уг үйлдлийг хийж буй тохиолдлуудыг далд амиа хорлолтонд оруулан үздэг.
- Амиа золиослох
- Тодорхой зорилгын улмаас “БАЙ” хүн амын дунд өөрийн амийг золиослон аллага үйлдэх зорилгоор мэргэжлийн алуурчид өөрийгөө золиослон их хүн амыг олноор хөнөөх хэлбэр.
- Эвтанаци
- Бие махбодын эмгэг, сэтгэцийн эмгэгтэй хүн засралын үедээ өөртөө болон эрүүл мэнддээ санаа зовж, хүнд өвчин эмгэгтэй хэн нэгэн зовлон шаналалаасаа хурдан ангижрах хүслийн улмаас сайн дураар өөрийн амийг хөнөөх хэлбэр.
- Өөрийгөө алах дон
- Амиа хорлох эмгэг дур хүсэлд автан өөрийгөө удирдан хянах чадваргүйгээр амь насандаа аюултай үйлдлийг олон давтан хийх.
- Амиа хорлох бодол
- Тухайн хүнд үхэх зурс хийсэн бодлоос эхлээд өдөр бүр үхэх тухай улигт бодол төрөх хүртэл тодорхой хугацааны турш үргэлжилдэг үйл явц.
- Амиа хорлох тухай хоёрдмол бодол
- Нэг талаас амиа хорлох бодол төрөвч негөө талаас амиа хамгаалах бодол нэгэн зэрэг төрдөг. Ихэвчлэн амиа хорлох үйлдэл хийхийн өмнө үүсдэг.
- Амиа хорлох төсөөлөл
- Өөрийнхөө амиа хорлож байгаа дур зургийг дахин дахин толгойдоо дүрслэн зурж төсөөлөх, буюу ирээдүйд өөрийгөө хэрхэн амиа хорлож үхэж байгаагаа төсөөлж харах.
- Амиа хорлох төлөвлөгөө
- Амиа хорлох төсөөллөө хэрэгжүүлэх хүчтэй дур хүсэл төрдөг бөгөөд амиа хорлох аргаа сонгож туунийгээ хэрэгжүүлэхэд зугуухан бэлтгэх.
- Амиа хорлох үйл явц
- Амиа хорлох бодол биелэлээ олж, амиа хорлохыг завдсан үйлдэл болон санаатайгаар өөрийн амийг бүрмөсөн хөнөөх үйлдэл үйлдэгдэхийг хамруулсан үйл явц.
- Хамтын амиа хорлолт
- Хамтаар амиа егүүтгэх үйлдэл хийх явдал.
- Даган дуриах амиа хорлолт
- Өөрийн шүтэн биширдэг олны танил, нэрд гарсан хүмүүсийн амиа хорлосон үйлдлийг даган дууриан өөрийгөө хөнөөх хэлбэр
- Тусламж дуудах төрх үйл
- Хэн нэгэн хүнд гомдсон бол уучлалт гуйлгах, хэн нэгнийг айлгах, хэн нэгнээр өрөвдүүлэх, бусдын анхаарлыг өөртөө татах, хүссэн зүйлээ биелүүлэх, өөрийн хүслээ биелүүлэх, бусдад тунирхах зарэг сэдлээр амиа төгс хорлох биш амь насанд аюул багатай арга сонгон бусдын анхаарлыг өөртөө татах хэлбэр.
- Амиа хорлох хандлага
- Амиа хорлох бодол, амиа хорлох төлөвлөгөө, амиа хорлох оролдогын байдал.
- Амиа хорлох зан үйл
- Суицид: Зориуд амиа бүр мөсөн хорлох үйлдэл
- Парасуицид: Амиа хорлох оролдлого хийх
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !