Үе (Joint, articulation)
Үений бүтцийн талаарх оновчтой, зохимжтой мэдээлэл монгол хэл дээр байгаагүй учир энэхүү сэвдийг оруулахаар боллоо. Үений бүцтийг тайлбарласан мэдээллүүд дээр голдуу жинхэнэ үеийг тайлбарласан байдаг учир энд бүлэгт ерөнхий макро анатомийг дэлгэрүүлэн тайлбарлах ба уламжлалт латин суурьтай анатомийг энд хүргэх учир шинэ англи-америк буюу хялбаршуулсан анатоми-с бага зэрэг нарийвчилсан тайлбарууд энд орсон байх болно.
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Үе мөчдийг судлах анагаах ухааны салбарыг артрологи (Грек хэлнээс ἄρθρον ("артрон") – үе) гэх ба яс хоорондын холбоос, тэдгээрийн хэлбэр, бүтэц, үйл ажиллагаа болон эмгэг судлалын (pathological aspects) талаар судална. Артрологи (Arthrology) буюу үе мөч судлал ерөнхий мэргэжлийн, мэс заслын болон гэмтэл согог судлалын салбарынхны өдөр тутмын ажлынх нэг хэсэг болдог.
Үений бүцтийн ялгаатай байдлыг таньж мэдсэнээр шалтгаан, эмгэг жамыг нарийн ойлгохоос гадна тохирсон эмчилгээг сонгох боломжтой.
Үеийг хоёр үндсэн ангилалд хувааж үздэг:
- Жинхэнэ үе (Диартроз/ Diarthrose)
- Ди – дундуур, хооронд гэсэн утгатай - завсартай үе
- Жинхэнэ бус үе (Синартроз/ Synarthrose)
- Син – хамт, нэгдсэн гэсэн утгатай
- Оз буюу озе нь өвчинг илэрхийлэхээс гадна анатомид энгийнээр үеийг тодорхойлдог.
Жинхэнэ болон хуурамч үений ялгаа
Ангилал | Диартроз | Синартроз |
|---|---|---|
Ясны холболтын төрөл |
|
|
Үе хоорондын зай (Spatium articulare) ба үений хөндий (Cavitas articularis, Cavum articulare) |
|
|
Хөдөлгөөнт байдал |
|
|
