Зуун настын шингэн ханд (Aloe liquid extract)
Жороор олгох нөхцөл
ATC код
Фармакологийн ангилалЭмчилгээний бүлэг
Чухал анхааруулга
- Тарилгын хэлбэрийг зөвхөн эмчийн заалтаар арьсан дор хэрэглэнэ.
- Тарьсан хэсэг өвдөх, халуурах, суулгах, цусны даралт ихсэх болон харшлын урвал илэрч болно.
- Амьсгал давчдах, нүүр болон хоолой хавагнах зэрэг хүнд харшлын шинж илэрвэл яаралтай тусламж үзүүлнэ.
- Зүрхний хүнд өвчин, хяналтгүй цусны даралт ихсэлт, ходоод гэдэсний цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл, идэвхтэй цус алдалт эсвэл цөсний чулуутай бол хэрэглэхгүй.
- Хүүхдийн насны заалт бүтээгдэхүүн бүрд ялгаатай тул тухайн бүтээгдэхүүний батлагдсан зааврыг баримтална.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний архаг болон хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Шээсний замын идэвхтэй үрэвсэлтэй бол хэрэглэхээс зайлсхийнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний архаг болон хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд зүрх, бөөр, элэгний үйл ажиллагаа болон цусны даралтыг эмчилгээний өмнө үнэлнэ.
- Харшил, суулгалт, шингэн алдалт болон тарьсан хэсгийн урвалыг хянана.