Дэд гарчиг
Аминофиллин (Aminophylline)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- R03DA05
- Фармакологийн ангилал
- R03DA · Ксантин
- Эмчилгээний бүлэг
- R03 · Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм
- Аминофиллин эмчилгээний хүрээ нарийн тул тунг өвчтөн бүрд тохируулж, шаардлагатай үед цусан дахь түвшинг хянана.
- Дотор муухайрах, бөөлжих, салганах, зүрх дэлсэх, хэм алдагдах эсвэл таталт илэрвэл хордлогыг сэжиглэнэ.
- Судсаар хийх бол удаан тарина. Хэт хурдан тарихад хүнд гипотензи, хэм алдагдал үүсэж болно.
- Тамхи татахаа эхлэх эсвэл зогсоох, халуурах болон олон эмтэй харилцан үйлчлэхэд теофиллины түвшин өөрчлөгдөж болно.
- Бусад теофиллин агуулсан эм хэрэглэж байгаа эсэхийг заавал шалгана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед болгоомжтой хэрэглэнэ.
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалд метаболит хуримтлагдах боломжтой тул цусан дахь теофиллины түвшин болон гаж нөлөөг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчний үед теофиллины ялгаралт буурдаг тул тунг бууруулна.
- Цусан дахь теофиллины түвшинг тогтмол хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд ялгаралт удааширдаг тул бага тунгаар хэрэглэнэ.
- Цусан дахь теофиллины түвшин, зүрхний хэм болон гаж нөлөөг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Теофиллин ихсээр нэвтэрнэ.
- Жирэмсэн үед: Эмчилгээ зайлшгүй шаардлагатай үед хамгийн бага үр дүнтэй тунгаар хэрэглэж, цусан дахь түвшинг хянана.
- Хөхүүл үед: Теофиллин хөхний сүүгээр ялгарч, нярайд цочромтгой болох болон хордлогын шинж үүсгэж болно.
- Хөхүүл үед хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол нярайг тогтмол хянана.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Эуфиллин – Dalchempharm OJSC (Eufillin)Dalchempharm OJSC · Тарилгын уусмал · 24 мг / мл-10 млДэлгэрэнгүй
- Эуфиллин (Eufillin)Johnson Chemical Pharmaceutical Works Co.,Ltd · Шахмал · 100 мгДэлгэрэнгүй
- Эуфиллин (Euphyllin)Шахмал · 150 мгЭМДДэлгэрэнгүй
- Эуфиллин – JSC Irbit Chemical and pharmaceutical Plant (Eufillin)JSC Irbit Chemical and pharmaceutical Plant · Шахмал · 150 мгДэлгэрэнгүй
- Эуфиллин – Цомбо фарм эмийн үйлдвэр (Eufillin)Цомбо фарм эмийн үйлдвэр · Тарилгын уусмал · 2.4%-10 млДэлгэрэнгүй
Эм
Теофиллин (Theophylline)
Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Ксантин
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …