Ретинол (Retinol)
- ATC код
- A11CA01
- Фармакологийн ангилал
- A11CA · Дан найрлагатай A аминдэм
- Эмчилгээний бүлэг
- A11 · Аминдэм
- 12 000–100 000 ОУН зэрэг өндөр тунтай ретинолыг зөвхөн батлагдсан заалтаар, эмчийн хяналтад хэрэглэнэ.
- А аминдэм агуулсан өөр бэлдмэл эсвэл ретиноидтой давхар хэрэглэхгүй. Удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэхэд гипервитаминоз А үүсч болно.
- Хүчтэй толгой өвдөх, хараа бүрэлзэх, арьс гуужих, яс өвдөх, дотор муухайрах шинж илэрвэл хэрэглээг зогсоож эмчид хандана.
- Тун болон эмчилгээний хугацааг хүнс, нэмэлт бүтээгдэхүүнээс авах нийт А аминдэмийг тооцож тогтооно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед А аминдэм хуримтлагдаж хоруу чанарын эрсдэл нэмэгдэж болзошгүй.
- Өндөр тун хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагаа болон бусад эх үүсвэрээс авах А аминдэмийг үнэлнэ.
- Удаан хугацааны эмчилгээнд ретинолын түвшин болон хоруу чанарын шинжийг эмчилгээний явцад хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Ретинол элгэнд хуримтлагдаж, метаболизмд ордог тул элэгний өвчтэй үед хоруу чанарын эрсдэл нэмэгдэнэ.
- Элэгний үйл ажиллагаа буурсан эсвэл архи тогтмол хэрэглэдэг хүнд өндөр тунг онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацааны эмчилгээний өмнө элэгний сорилыг үнэлж, эмчилгээний явцад хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд зөвхөн наснаас шалтгаалсан тогтсон тунгийн өөрчлөлт байхгүй.
- Бөөр, элэгний үйл ажиллагаа, хооллолт, хавсарсан өвчин болон бусад аминдэмийн хэрэглээнд тулгуурлан тунг хувь хүнээр сонгоно.
- Өндөр тун болон удаан хэрэглээний үед гипервитаминоз А-ийн шинжийг эмчилгээний явцад хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Өндөр тунтай ретинол урагт гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй. Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа үед 12 000–100 000 ОУН бэлдмэлийг мэргэжлийн эмчийн тусгай заалтгүйгээр хэрэглэхгүй.
- А аминдэм агуулсан бүх эм, нэмэлт бүтээгдэхүүн болон хүнсний нийт хэрэглээг эмчид мэдээлнэ.
- Хөхүүл үед: Өндөр тун хөхний сүүгээр дамжин хүүхдэд илүүдэл үүсгэж болзошгүй тул зөвхөн эмч ашиг, эрсдэлийг үнэлсний дараа хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …