Кабазитаксел (Cabazitaxel)
Чухал анхааруулга
- Зөвхөн хавдрын эмчилгээний туршлагатай эмчийн хяналтад судсаар хэрэглэнэ. Хэт мэдрэгшлээс сэргийлэх урьдчилсан эмчилгээг хийнэ.
- Ясны чөмөг хүчтэй дарангуйлагдаж, нейтропени болон халуурсан нейтропени үүсч болзошгүй тул цусны дэлгэрэнгүй шинжилгээг ойрхон хянана.
- Хүнд суулгалт, дотор муухайрах, бөөлжих, шингэн алдалт үүсч болно. Шаардлагатай бол шингэн болон эрдсийг нөхнө.
- Судсаар тарих үеийн хэт мэдрэгшлийн урвал үүсч болзошгүй. Тууралт, даралт буурах, амьсгаадах илэрвэл тарилгыг зогсооно.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрөөр бага хэмжээгээр ялгардаг тул хөнгөн-дунд зэргийн бөөрний дутагдалд тунг тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед болгоомжтой хэрэглэж, бөөрний үйл ажиллагаа болон шингэний байдлыг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед хордлого нэмэгдэх эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэж, тунг бууруулна.
- Элэгний хүнд дутагдалтай (билирубин их нэмэгдсэн) үед хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд нейтропени, халуурсан нейтропени болон бусад хүнд гаж нөлөө илүү тохиолдож болно.
- Цусны шинжилгээ болон биеийн байдлыг ойрхон хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Кабазитаксел ЭВЕР Фарма (Kabazitaksel EVER Farma)
Ever Pharma Jena GmbHДэлгэрэнгүй