Дэд гарчиг
Цефуроксим (Cefuroxime)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J01DC02
- Фармакологийн ангилал
- J01DC · Хоёрдугаар үеийн цефалоспорин
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Тухайн бүсийн антибиотикийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
- Шахмалыг хоолны дараа хэрэглэвэл шимэгдэлт сайжирна.
- Цефалоспорин эсвэл пенициллиний хүнд харшлын түүхийг шалгана.
- Хүнд эсвэл удаан суулгах, арьсны хүнд тууралт эсвэл харшлын шинж илэрвэл эмийг зогсооно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 30 мл/мин-ээс бага үед хэрэглэх зайг уртасгана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Тун тохируулах шаардлагагүй.
Ахмад настанд хэрэглэх нь
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Корус Цефуроксим (Korus Tsefuroksim)Hankook Korus Pharm Co.,Ltd · Тарилгын лиофильжүүлсэн нунтаг · 750 мгДэлгэрэнгүй
- Мегасеф (Megasef)Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey · Тарилгын уусмал бэлтгэх нунтаг · 250 мгДэлгэрэнгүй
- Мегасеф (MEGASEF)Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey · Бүрхүүлтэй шахмал · 500 мгДэлгэрэнгүй
- Фуроксетил (Furoxetil)Hawon Pharmaceutical Corporation · Бүрхүүлтэй шахмал · 250 мгЭМДДэлгэрэнгүй
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Түүхий (Impetigo)
Түүхий (Impetigo contagiosa) нь хүүхэд насанд зонхилон тохиолддог өндөр халдвартай арьсны халдварт өвчин бөгөөд стафилококк (Staphylococcus aureus) эсхүл β цус задлагч стрептококкын халдварын улмаас үүсэж, өвөрмөц арьсны тууралтаар илэрдэг өвчин юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.