Дэд гарчиг
Чун-7 ургамлын хослол (Chun-7 herbal combination)
- Төрөл
- Уламжлалт анагаах ухааны эм
- Уламжлалт олон найрлагат эм тул зөвхөн батлагдсан заалт, тун болон эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
- Халдвар, уушгины үрэвсэл болон бусад хүнд өвчний үндсэн оношилгоо, антибиотик, вирусийн эсрэг эмчилгээ болон яаралтай тусламжийг орлохгүй.
- Нойргүйдэх, болон элэгний фермент нэмэгдэх шинж илэрч болно.
- Нүд болон арьс шарлах, шээс бараантах, хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх эсвэл хүчтэй харшлын шинж илэрвэл эмийг зогсоож эмчид хандана.
- Найрлага дахь ургамлын аль нэгэнд харшилтай бол хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний дутагдалтай үед аюулгүй хэрэглээний мэдээлэл хязгаарлагдмал.
- Бөөрний хүнд дутагдалтай бол эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний фермент нэмэгдэж болзошгүй тул элэгний өвчтэй бол эмчилгээний өмнө эмчтэй зөвлөлдөнө.
- Элэгний дутагдалтай үед элэгний сорилыг хянана.
- Элэгний сорил нэмэгдэх эсвэл элэг гэмтсэн шинж илэрвэл эмийг зогсооно.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бөөр, элэгний үйл ажиллагаа болон хэрэглэж буй бусад эмийг эмчилгээний өмнө үнэлнэ.
- Толгой эргэх, нойр өөрчлөгдөх болон элэгний сорилын өөрчлөлтийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.