Клемастин (Clemastine)
Жороор олгох нөхцөл
ATC код
R06AA04
Чухал анхааруулга
- Нойрмоглох, толгой эргэх, хөдөлгөөний зохицуулалт алдагдах нөлөөтэй. Нөлөөлсөн үед жолоо барих, машин механизм ажиллуулахгүй.
- Архи, нойрсуулах, тайвшруулах болон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах бусад эмтэй хавсрахад тайвшруулах нөлөө нэмэгдэнэ.
- МАО дарангуйлагчтай хамт хэрэглэхгүй. МАО дарангуйлагч нь антихолинерг нөлөөг уртасгаж, хүчжүүлнэ.
- Хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхайн шинж тэмдэгтэй томрол, давсагны хүзүүний бөглөрөл эсвэл ходоод гэдэсний нарийсалтай үед болгоомжтой хэрэглэнэ.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Клемастин голчлон шээсээр ялгардаг боловч бөөрний үйл ажиллагаа буурсан үеийн тусгай тунгийн зөвлөмж тогтоогоогүй.
- Бөөрний үйл ажиллагаа болон нойрмоглох, антихолинерг гаж нөлөөг эмчилгээний өмнө үнэлж, эмчилгээний явцад хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үеийн тусгай тунгийн зөвлөмж тогтоогоогүй.
- Элэгний үйл ажиллагаа болон нойрмоглох, антихолинерг гаж нөлөөг эмчилгээний өмнө үнэлж, эмчилгээний явцад хянана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Тунг өвчтөний хэрэгцээ, эмчилгээний хариунд тохируулна.
- Ахмад настанд толгой эргэх, нойрмоглох, даралт буурах, шээс хаагдах эрсдэл нэмэгдэж болзошгүй тул эмчилгээний явцад хянана.