Клоназепам (Clonazepam)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
N03AE01
Чухал анхааруулга
- Нойрмоглох, амьсгал дарангуйлагдах, дасал болон хамаарал үүсч болно. Архи болон опиоидтой хавсруулахгүй.
- Эмийг гэнэт зогсоохгүй, таталт нэмэгдэхээс сэргийлж аажим бууруулна.
- Сэтгэл санаа, амиа хорлох бодол, хөдөлгөөний зохицуулалт болон амьсгалыг хянана.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед бага тунгаар эхэлж, гаж нөлөөг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед бага тунгаар хэрэглэнэ.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, нойрмоглох, будилах, амьсгал болон уналтыг хянана.