Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Домперидон (Domperidone)

    Жороор олгох нөхцөл
    Жортой
    ATC код
    A03FA03
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Зөвхөн дотор муухайрах, бөөлжих шинжийг богино хугацаанд эмчлэхэд хэрэглэнэ. Хамгийн бага тунгаар 7 хоногоос удаан хэрэглэхгүй.
    • Зүрхний цахилгаан бичлэгийн QT уртсах, ховдлын хэм алдагдах болон гэнэтийн нас барах эрсдэлтэй.
    • QT уртасгадаг эсвэл домперидоны хэмжээг нэмэгдүүлдэг эмтэй хавсруулахгүй.
    • Зүрх дэлсэх, ухаан балартах үед эмийг зогсоож яаралтай эмчид хандана.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний хүнд дутагдалтай үед нэг удаагийн тунг өөрчлөх шаардлагагүй.
    • Давтан хэрэглэх бол хэрэглэх давтамжийг өдөрт нэг эсвэл хоёр удаа болгон багасгаж, тунг тохируулна.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Элэгний дунд болон хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
    • Элэгний хөнгөн үйл ажиллагааны алдагдалтай үед тун тохируулах шаардлагагүй.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • 60-аас дээш насанд зүрхний хэм алдагдах эрсдэл нэмэгдэнэ.
    • Хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэж, хавсарсан эм болон зүрхний эрсдэлийг шалгана.

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380