Дэд гарчиг
Дурвалумаб (Durvalumab)
- ATC код
- L01FF03
- Фармакологийн ангилал
- L01FF · PD-1/PD-L1 дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- L01 · Хавдрын эсрэг эм
- Дархлаа зохицуулагч эмчилгээ учир дархлааны шалтгаант гаж нөлөө (уушги, элэг, гэдэс, дотоод шүүрлийн булчирхай, бөөр, арьс) үүсч болзошгүй. Ханиалга, амьсгаадах, суулгах, шарлах эсвэл тайлбарлагдахгүй ядрах шинжийг эмчид даруй мэдэгдэнэ.
- Судсаар тарих үеийн урвал үүсч болно. Халуурах, чичрэх, амьсгаадах илэрвэл тарилгын хурдыг бууруулах эсвэл зогсооно.
- Бамбай, бөөрний дээд булчирхай болон гипофизийн үйл ажиллагаа болон цусан дахь сахарыг тогтмол хянана.
- Гаж нөлөөний хүнд байдлаас хамааран эмчилгээг түр зогсоох буюу кортикостероидоор эмчилнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хөнгөн-дунд зэрэг буурсан үед тунг тохируулах шаардлагагүй.
- Дархлааны шалтгаант бөөрний үрэвсэл үүсч болзошгүй тул креатининг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа хөнгөн буурсан үед тунг тохируулах шаардлагагүй.
- Дархлааны шалтгаант элэгний үрэвсэл үүсч болзошгүй тул элэгний ферментийг тогтмол хянана. Ихсэвэл эмчилгээг зогсоох буюу стероид хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд тунг тусгайлан тохируулах шаардлагагүй.
- Дархлааны шалтгаант гаж нөлөөг илүү анхаарч хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Урагт хортой байж болзошгүй тул зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхгүй. Эмчилгээний үед болон дуусахаас хойш дор хаяг 3 сарын турш үр дүнтэй хамгаална.
- Хөхүүл үед: Мэдээлэл хангалтгүй тул хөхүүл үед болон эмчилгээ дуусснаас хойш тодорхой хугацаанд хөхүүлэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.