Дэд гарчиг
Филграстим (Filgrastim)
- ATC код
- L03AA02
- Фармакологийн ангилал
- L03AA · Колони өдөөгч хүчин зүйл
- Эмчилгээний бүлэг
- L03 · Дархлаа идэвхжүүлэх эм
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, ялангуяа нейтрофил болон ялтас эсийн тоог эмчилгээний өмнө үнэлж, эмчилгээний явцад хянана. Хими эмчилгээнээс 24 цагийн өмнө болон 24 цагийн дараах хугацаанд хэрэглэхгүй.
- Хэвлийн зүүн дээд хэсэг эсвэл зүүн мөрөөр өвдвөл , хагарах эрсдэлтэй тул яаралтай үнэлнэ.
- Халуурах, ханиалгах, амьсгал давчдах, уушгинд сүүдэр илрэх нь амьсгалын цочмог хүнд хам шинжийн шинж байж болно. Филграстимыг зогсоож яаралтай эмчилнэ.
- Хялгасан судасны нэвчимхий чанар ихсэх хам шинж, хадуур эст хямрал эсвэл анафилаксын хүнд урвал илэрч болно. Эмнэлзүйн ач холбогдолтой хэт мэдрэгшлийн үед филграстимыг бүрэн зогсооно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хүнд буурсан үед ч тусгай тунгийн тохируулга шаардлагагүй.
- Шээс хөөсрөх, шээсэнд цус гарах, хаван эсвэл даралт ихсэх нь гломерулонефритийн шинж байж болно. Шээс болон бөөрний үйл ажиллагааг эмчилгээний явцад хянаж, шаардлагатай бол тунг бууруулах эсвэл эмчилгээг зогсооно.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа хүнд буурсан үед ч тусгай тунгийн тохируулга шаардлагагүй.
- Хүнд өвчтэй хүмүүст элэгний сорил болон бусад эрхтний үйл ажиллагааг эмчилгээний ерөнхий хяналтын дагуу үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Өндөр настанд зориулсан тусгай тунгийн зөвлөмж тогтоогдоогүй.
- Цусны эсийн тоо, бөөрний үйл ажиллагаа, дэлүүний шинж, амьсгал болон хамт хэрэглэж буй хими эмчилгээний хордлогыг эмчилгээний явцад ойр хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үед
- Мэдээлэл хязгаарлагдмал бөгөөд ихсээр дамждаг тул жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
Хөхүүл үед
- Хөхний сүүнд ялгарах эсэх тодорхойгүй. Хүүхдэд учирч болзошгүй эрсдэл болон эхийн эмчилгээний ашиг тусыг харгалзан хөхүүлэлтийг эсвэл эмчилгээг зогсоох эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Лейкостим (Leikostim)Dong - A ST Co.,Ltd · Тарилгын уусмал · 300 мкг / млДэлгэрэнгүй
- Нейтромакс (Neitromaks)BIOSIDUS.S.A · Тарилгын уусмал + тариур · 300 мкг / млДэлгэрэнгүй
- Филжен (Filjen)Bioprofarma Bago S.A · Тарилгын уусмал · 300 мкгДэлгэрэнгүй
- Хүний рекомбинант мөхлөгт эсийн колонийг эрчимжүүлэгч фактор (Hunij Rekombinant Mohlogt Esijn Kolonijg Ercimzuulegc Faktor)NCPC Gene Tech Biotechnology Co.,Ltd · Тарилгын уусмал · 150 мкг-0.6 млДэлгэрэнгүй
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Спленомегали
Дэлүү томрохыг спленомегали гэнэ. Дэлүүний дундаж хэмжээ ойролцоогоор 160 гр, 11×7×4 см бөгөөд томролтыг хэвлийн эхогоор тодорхойлно.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …