Дэд гарчиг
Гадоксетын хүчил (Gadoxetic acid)
- ATC код
- V08CA10
- Фармакологийн ангилал
- V08CA · Парасоронзон тодосгогч бодис
- Эмчилгээний бүлэг
- V08 · Тодосгогч бодис
- Зөвхөн тодосгогчгүй хангалтгүй бөгөөд оношилгооны мэдээлэл зайлшгүй шаардлагатай үед судсаар хэрэглэнэ.
- Анафилактоид шок зэрэг хэт мэдрэгшлийн урвал ховор тохиолдож болох тул тарьсны дараа дор хаяж 30 минут ажиглана.
- Засагдаагүй гипокалиемитай үед хэрэглэхгүй. QT уртассан эсвэл зүрх судасны хүнд өвчтэй бол онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Оношилгоонд хангалттай хамгийн бага тунг биеийн жинд үндэслэн хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Хэрэглэхийн өмнө бүх хүний бөөрний үйл ажиллагааг лабораторийн шинжилгээгээр үнэлнэ.
- 30 мл/мин/1.73 м²-ээс бага эсвэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын орчим үед зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхээс зайлсхийнэ. Хэрэглэх шаардлагатай бол 0.025 ммоль/кг-аас хэтрүүлэхгүй бөгөөд 7 хоногийн дотор давтан тарихгүй.
- Гемодиализ нь гадоксетатыг зайлуулж болох боловч нефроген системийн фиброзоос сэргийлэх зорилгоор шинээр диализ эхлүүлэх нотолгоо байхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тун тохируулах шаардлагагүй.
- Элэг шилжүүлэн суулгах мэс заслын орчим үед бөөрний цочмог гэмтлийн эрсдэл өндөр тул бөөрний үйл ажиллагааг нягт үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- 65 ба түүнээс дээш насанд тун тохируулах шаардлагагүй.
- Нас ахихад бөөрөөр ялгаралт буурч болзошгүй тул хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагааг заавал үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Гадолинийн тодосгогчийн мэдээлэл хязгаарлагдмал тул эмнэлзүйн зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Хөхний сүүнд маш бага хэмжээгээр ялгардаг. Тарьснаас хойш 24 цаг хөхүүлэх эсэхийг эмч болон эх хамтран шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
MRI
Magnetic resonance imaging – Соронзон резонанст томографи
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
GFR
Glomerular Filtration Rate - Бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд: бөөрний үйл ажиллагааг үнэлэх үндсэн үзүүлэлт (мл/мин/1.73 м²).
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.