Глимепирид – Glimepiride
Жороор олгох нөхцөл
Жортой
Эмчийн ангилал
B,C,D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Чухал анхааруулга
- Өглөөний хоолны өмнө эсвэл хооллох үед хэрэглэж, хоол алгасахгүй.
- Гипогликемийн эрсдэлтэй тул цусан дахь глюкозыг тогтмол хянана.
- Хоолны дэглэм, биеийн идэвх болон жингийн хяналтыг эмчилгээний турш үргэлжлүүлнэ.
- 1-р хэлбэрийн чихрийн шижин, кетоацидоз болон комын үед хэрэглэхгүй.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед гипогликемийн эрсдэл нэмэгдэнэ.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй, инсулин эмчилгээнд шилжинэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед гипогликемийн эрсдэл нэмэгдэнэ.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй, инсулин эмчилгээнд шилжинэ.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, цусан дахь глюкозыг тогтмол хянана.
- Гипогликемийн шинж бүдэг илэрч болох тул хооллолт, бөөрний үйл ажиллагаа болон хавсарсан эмийг харгалзана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Глимепирид-Денк (Glimepiride)
Denk Pharma GmbH & Co.KGДэлгэрэнгүй
Глимепирид (Glimepiride)
Sanofi Winthrop Industrie - SynthelaboДэлгэрэнгүй